Мөнгө тараажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Бямба гаргийн 20.00 цагийн орчимд Багшийн дээдийн автобусны буудлын орчимд бенз машинтай залуус оюутнуудад мөнгө тараажээ. Хар өнгийн Бенз Жи класс машинтай 0006 УНК улсын дугаартай машинд сууж явсан залуус арав, хорин мянгатын дэвсгэртүүдийг залуучуудад тарааж, автобусны буудал дээр зогсож байсан иргэд рүү мөнгө цацсан байна.

Мөн үүний дараахан Улаанбаатар их дэлгүүрийн ард талын автобусны буудал, хүнсний 20-ын автобусны буудал дээр зогсож байсан иргэд рүү мөнгө цацжээ. Иргэд мөнгө цацаж байсан уг машин руу шавж, бүчиж авахад 25-35 орчим насны гурван залуу мөнгө тараасаар байжээ. Одоогийн байдлаар тус залуусыг хэн болох нь тодорхойгүй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top