Эхнэртэйгээ муудалцсаны улмаас мөнгө цацсан гэжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Өнгөрсөн амралтын өдрүүдээд машины цонохоор 10.000 болон 20.000-тын дэвсгэрт цацсан мэдээ сошиалаар түгсэн. Мэдээлэлд дурдсанаар Багшийн дээдийн автобусны буудлын ойролцоо, мөн Улаанбаатар их дэлгүүрийн орчим хар өнгийн Жи класс машинтай 00-06 УНК улсын дугаартай машинд сууж явсан залуус арав, хорин мянгатын дэвсгэртүүдийг иргэдэд тараасан гэж байв.

Цагдаагийнхан энэ мэдээллийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. ЦЕГ-аас өгсөн эхний мэдээллээр эхнэртэйгээ муудалцсан залуу 700-800 мянган төгрөгийг гадуур машинтайгаа явж тараасан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Барилгын компанийн захирал тэрбээр ингэж мөнгө цацсан нь сонгуультай ямар ч хамааралгүй гэсэн тайлбар хийсэн байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(59.153.114.55) 2016 оны 05 сарын 02

БОЛЬЁ ОО =D>

0  |  0
би азтай(202.21.106.112) 2016 оны 05 сарын 02

азгүй хүүхэн байна даа, нөхрөө ингэж нервтүүлж байдаг

0  |  0
Top