ИЗНН-ын даргаар Ц.Ганхуягийг бүртгэлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

“Иргэний Зориг Ногоон нам”-аас ирүүлсэн намын  дарга нарыг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүх 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хянан хэлэлцлээ.

Иргэний Зориг Ногоон нам дүрмийнхээ дагуу 3 даргатай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд С.Оюун, С.Дэмбэрэл, Д.Энхбат нар тус намын даргаар ажиллаж байсан юм. Намын их хурлаас Д.Энхбатыг чөлөөлж, Ц.Ганхуягийг намын даргаар сонгосноо бүртгүүлэх хүсэлт ирүүлснийг Дээд шүүх хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж бүртгэв. Ингэснээр Иргэний Зориг Ногоон нам С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатайгаар үйл ажиллагаа явуулах юм.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(139.5.216.58) 2016 оны 05 сарын 02

Oyun bas ikh sulhan yuma golj bn shu

0  |  0
Top