Англи хэлний чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Англи хэлний чадварын тухайд ярихад юун түрүүнд бидний төсөөлөлд сонсох, ярих, унших болон бичих чадварууд орж ирдэг. Мэдээж эдгээрээс гадна дуудлага, дүрэм, үгийн сан болон зөв бичгийн дүрмийн чадвар нь мөн адил Англи хэл дээр харилцахад чухал үүрэгтэй. Харин аль чадварыг илүү түлхүү анхаарч хөгжүүлэх нь тухайн суралцагчаас хамаарна. Тухайлбал, суурь төвшний буюу бичиг үсэгт тайлагдаагүй суралцагчдын хувьд сонсгол, ярианы хичээл гэхээсээ илүүтэй унших болон болон бичих чадвартаа илүү түлхүү анхаарвал үр дүнтэй байна. Харин хэлний чадвар сайжрах тусам суралцагчийн бичих, унших хичээлийн даалгаврууд нэмэгдэж болох юм. Гүнзгий төвшний суралцагчдын хувьд хичээлийн цагийн тал хувь нь бичгийн чадвар дээр төвлөрч болох бөгөөд зарим тохиолдолд шаардлагатай бол ярианы чадвараа хөгжүүлэхэд түлхүү анхаарч болдог.

  • Сонсох
  • Ярих
  • Унших
  •  Бичих
  •  Дүрэм
  • Дуудлага
  • Бусад чадвар


Англи хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэж байгаа хүнд юун түрүүнд өгөх зөвлөгөө бол “Ямар нэг зүйл хий (юу ч хамаагүй). Хэрэв та ямар нэг зүйл хийхгүй бол таны мэдлэг ер сайжрахгүй. Хэл сурахыг ямарваа нэг хийх ёстой ажил биш хобби гэж үзэн, хэл сурах үйл явцаас баяр хөөрийг мэдэрдэг байх хэрэгтэй.”

Битгий хэт яараарай. Та нэгэнт Англи хэл сурах гэдэг урт аянд гарсан бол хэл сурах тэрхүү замд тань олон бартаа саад, асуудлууд тулгарах болно. Заримдаа та хурдны зам дээр яваа мэт суралцах боловч мөн танд түгжирч гацах үеүд ч тохиолдох болно. Гэсэн ч энэхүү замд та олон сонирхолтой хүмүүстэй учирч түүнчлэн олон адал явдалтай учирна. Иймд баяр хөөртэй байж тэвчээртэйгээр суралцаарай.

Англи хэлний төвшингөө дээшлүүлэх үнэхээр тоо томшгүй олон арга замууд бий. Харин зөвхөн та л тэр дундаас өөрт тохирох аргыг олж авах ёстой юм. Энд танд хэрэг болохуйц аргуудыг хүргэж байна. Үүнд:

Суралцах чадвараа сайжруул


Суралцана гэдэг нь өөрөө нэг төрлийн чадвар бөгөөд түүнийг хөгжүүлэн сайжруулах боломжтой.

Харин үр дүнтэй суралцахын тулд та дараах зүйлсийн тухайд аль болох ихийг мэдэхээр чармайх хэрэгтэй. Үүнд:

  • Өөрийгөө
  • Өөрийн суралцаж чадах хэмжээ
  • Өнгөрсөн үед таны ашиглаж гартаа оруулсан дадлууд
  • Өөрийн сонирхол болон юу сурахыг хүсэж буй тухай мэдлэг
  • Өөрийн дур сонирхлыг өдөө


Хэрэв танд Англи хэлийг сурах сонирхол байхгүй бол та удах ч үгүй шантарч бууж өгөх болно. Иймд өөрөөсөө дараах асуултуудыг асууж, ингэхдээ үнэнчээр хариулна уу:

  •  Би яагаад Англи хэл сурах/ Англи хэлээ сайжруулах ёстой юм бэ?
  • Би Англи хэлийг хаана хэрэглэх юм бэ?
  • Би ямар чадваруудад суралцах/ сайжруулах шаардлагатай вэ?
  • Би үр дүнг нь хэзээ олж мэдэх шаардлагатай байна вэ?
  • Би Англи хэл сурахад хэр зэрэг цаг зарцуулж чадах вэ?
  • Би Англи хэл суралцахад хэр их цаг зарцуулж чадах вэ?
  • Надад суралцахад ямар нэг төлөвлөгөө эсвэл стратеги байна уу?

 

Өөртөө хүрж болохуйц зорилтууд тавь


Та өөрөө Англи хэл сурахад хэр их цаг зарцуулж чадахаа мэдэж байгаа ч танд зөвлөж хэлэхэд өдөр бүр богино цагаар суралцах нь илүү үр дүнтэй байна. Харин амралтын өдрүүдэд бүтэн өдөржин хичээл хийгээд хоёр долоо хоногийн турш юу ч хийхгүй байвал ахиц дэвшил төдийлөн гарахгүй болов уу.

Иймд тухайлбал долоо хоногт нэг удаа хичээллэх ангид зургаан сар хамрагдсанаас богино хугацааны эрчимжүүлсэн сургалтанд хамрагдах нь илүү үр дүнтэй байна.

Энд танд өөртөө тавьж болох хэд хэдэн зорилгыг толилуулъя:


  • Англи хэлний сургалтанд хамрагдаж (түүндээ идэвхтэй хамрагдах)
  •  Гэрийн даалгавраа хийх
  • Нэг сард нэг ном унших
  •  Өдөр бүр нэг шинэ үг цээжлэх
  • Өдөр бүр Англи хэл дээрх форумд зочлох
  • Өдөр бүр интернэтээр сонины нийтлэл унших
  •  Өдөр бүр 10 минутын сонсголын ажил хийх
  • Ядаж сард нэг удаа Англи хэл дээр кино үзэх
  •  Англи хэл дээрх ямар нэг телевиз, олон ангит кино, хошин шог зэргийг үзэх.


Зорилгодоо хүрэхийн тулд өөрийгөө тухай бүрт нь урамшуулах, шийтгэх аргыг хэрэглэх нь үр дүнтэй.

Тухайн сарынхаа зорилтод хүрсэн тохиолдолд өөрийгөө урамшуулж сур. Тухайлбал, дараах байдлаар шагнаж болно. Үүнд:

  • Дуртай ундаасаа нэг шилийг
  •  Гадуур хооллох буюу гэртээ сайхан хоол хийж идэх
  • Шинэ хувцас авах
  • Маникур эсвэл массажинд орох зэрэг нь байж болно.


Зөвлөгөө # 1

Эхэл!


Хэрэв чи одоо л эхлэхгүй бол энэ ажлаа дуусгах талаар бодохын ч хэрэггүй.

Та түүнийг хойшлуулах тутам илүү бууж өгөх магадлалтай болно. Иймд өнөөдрөөс л эхэл. Тийм ээ. ЯГ ОДОО.

Өөрт тохирох Англи хэлний сургалт ол.

Ямарваа нэг Англи хэл сурах програм эсвэл ном олох.

Англи хэл сурах форумд нэгд.

Англи хэлний цагаан толгой болон цифрийг цээжилж эхэл.

Сонирхол хоббиндоо тохируулан шинэ үг цээжил.

Ямарваа нэг зүйлийг хий. Юуг ч хамаагүй.

Харин нэгэнт эхэлсэн л бол бүү зогс.

Зөвлөгөө # 2


Дадал зуршил хүнийг төгс болгоно

За тэгэхээр та эхэлчихлээ. Одоо тэгээд яах вэ?

Одоо та сайн давтах хэрэгтэй. Маш их давтах хэрэгтэй.

Та унаган хэлээ одоогийн төвшинд хүртэл эзэмших хүртлээ хэдэн жил суралцсан бэ?

Та унаган хэлд суралцахдаа яг тэр хэлний орчинд хоногийн 24 цаг, долоо хоногийн 7 өдөр байсан гэдгээ бүү мартаарай. Тэгвэл та нийт хэдэн цаг суралцсан байна вэ?

Иймд та долоо хоногт цаг гучин минут хичээллээд л Англи хэлийг сурна гэж бодож байвал дахин бодож үзэх хэрэгтэй. Намайг бүү буруугаар ойлгоорой. Хэрэв та тодорхой хэдхэн хэллэг сурж, Англи хэлийг аялал жуулчлал, эсвэл зугаа цэнгэлийн зорилгоор сурж байгаа бол энд хамаарахгүй. Тэгвэл та “Хоёр пиво өгөөч”, эсвэл “Сайн байна уу, намайг ... гэдэг” зэрэг хэллэгүүдийг л цээжлэхэд шаардлагатай. Гэвч хэрэв та Англи хэлийг үнэхээр сайн сурахыг хүсэж байгаа бол та их урт замыг туулах болох нь дээ.

Мэдээж та өөрөө бие даан олон зүйлд суралцах боломжтой. Тухайлбал та жинхэнэ амьдралд хэрэгцээтэй харилцан яриа, тайлбар зэргийг давтах боломжтой боловч түүнийгээ дараа нь бодит амьдралд ашиглах болно гэдгээ санаарай. Харин интернетийн ачаар та одоо онлайнаар мэдсэн сурснаа сорих боломжтой боллоо. Найрсагхан унаган Англи хэлтэй хүнийг олж түүнтэй ярилц. Та түүнтэй Англи хэлээ давтах буюу таны соёл ёс заншлын талаар илүү ихийг мэдэх сонирхолтой байж болно. Хэрэв ингээд танд тусгүй байвал тантай адил Англи хэл сурч байгаа хүнийг ч олж болно шүү дээ. Ингэхдээ өөртэйгөө ижил төвшний эсвэл илүү төвшний хүний аль аль нь байх боломжтой. Мөн та Англи хэлээ илүү сайжруулсныхаа өөр хэн нэгэнд хэл сурахад нь тусалж болох юм шүү. Харин юуны өмнө Англи хэл бол амьд хэл гэдгийг санаж, түүнийг амьдралд ашиглахыг хичээгтүн.

Зөвлөгөө # 3


Хариуцлага хүлээ


Багшийгаа Англи хэл заахыг хүлээх нь хэдий хялбар боловч зөвхөн ийм байдлаар хэл сурна гэдэг боломжгүй. Багш чамд Англи хэлийг таниулахаар байдаг болохоос түүнийг сурах нь таны л үүрэг.

Хэрэв үгүй гэвэл зөөгч таны өмнөөс хоолыг чинь идэж, бармен таны өмнөөс пивийг тань уухтай адил шүү дээ.

Үнэхээр Англи хэлний багш гэдэг түүнийг хүний толгойд оруулдаг хүн бус, харин тухайн суралцагчид хэлийг сурахад нь туслах үүрэгтэй хүн юм. Үүнд ялгаа бий. Ямар нэг Англи шинэ үг, хэллэгийг олж мэдсэн бол түүнийгээ хэрэглэж, давтах нь чухамдаа таны л үүрэг хариуцлага юм. Ингэж байж л таны тархинд тэр үг нь үнэхээр хадгалагдана.

Зөвлөгөө # 4

Бичгийн Англи хэлэнд хамгийн өргөн хэрэглэгддэг үг хэллэгүүд

 

  1. The
  2. Of
  3. An
  4.  A
  5.  To
  6.  In
  7.  Is
  8.  You
  9. That
  10. It
  11. He
  12. For


Эдгээр нь хамгийн өргөн хэрэглэггдэг үгс байж болох ч чухам тэдгээрийг ашиглахад л хамгийн бэрхшээлтэй байх болов уу. Учир нь тэдгээрийг олж мэднэ гэдэг нэг хэрэг, харин хэрэглэж сурна гэдэг нь нэлээд бэрхшээлтэй. Үг нь урт биш байлаа гээд хэрэглэхэд амархан гэсэн үг биш шүү.

Зөвлөгөө # 5

Өөртэйгөө ярилц


Үнэхээр өнөө үед өөртэйгөө ярина гэдэг нь галзуурлын шинж тэмдэг байхаа болиод уджээ. Харин ч өөртэйгөө ярина гэдэг нь амжилтанд хүрэхийн эхлэл юм.

“Өөртэйгээ ярих” нь таныг илүү чөлөөтэй ярьдаг болгоно. Гайхалтай зүйл нь та үүнийг бүх газарт хийж болно: угаалгын өрөөнд, машинд, нохойгоо салхилуулж байхдаа г.м

Та өдөр бүр өөртэйгөө Англиар ярих тодорхой цагийг гаргахыг хичээх хэрэгтэй. Тухайлбал, ингэхдээ өчигдөр юу хийсэн, одоо юу хийж байгаа, сонирхдог зүйлс, өөрт тохиолдсон сонирхолтой зүйлс болон ирээдүйн төлөвлөгөөнийхөө тухай ярьж болно.

Зөвлөгөө # 6

Суралцаж буй зүйлээ тунгаан бод


Хичээлдээ сууж байхдаа болон түүний дараа ч сурж мэдсэн зүйлээ дахин давтах хэрэгтэй. Тухайн материалыг сурж судлах өөр өөр арга замуудыг туршиж үзээрэй. Түүнчлэн эдгээр шинэ ойлголтуудыг ажлынхаа орчинд хөрвүүлэн тунгаан бодоорой. Өдөр хоног өнгөрөх тутам хичээл дээрээ суралцсан зүйлээ дахин эргэж хараарай. Хэдэн сарын өмнө хийсэн дасгалуудаа дахин гүйцэтгэж, өмнөхөөсөө сайжирсан эсэхээ эргэн нэг хянаарай.

Зөвлөгөө # 7

Үгийн сангаа сайжруулах 1
Үгсийг хам шинжтэй нь холбон цээжил


Судалгаанаас үзэхэд олонх үгийг хам шинжээс нь суралцаж болно гэжээ. Үгийн сангаа сайжруулахын тулд тухайн үгийг хэрхэн хэрэглэдэг болоход анхаарлаа хандуул. Google эсвэл DejaNews зэргийг ашиглан үг, мэдээ хайх нь танд тухайн үгийн хэрэглээний тухайд хангалттай мэдээллийг өгөх болно.

Зөвлөгөө # 8

Алдаанаасаа суралц


Бид бүгд л алдаа гаргадаг. Иймд тэдгээрийг амьдралд байдаг зүйл хэмээн хүлээн авах нь чухал. Жинхэнэ алдаа гаргалаа гээд энэ нь таныг муу хүн гэсэн үг биш шүү дээ.

Хэн нэгэн танд алдаа гаргах тухайд дэндүү олон сургаал айлдаж байвал тэр хүн өөрөө ч гэсэн төдий чинээ эсвэл магадгүй бүр илүү алдаа гаргасан шүү дээ гэдгийг санагтун.

Алдаа гаргахгүй байна гэдэг нь бүрэн дүүрэн амьдарч чадахгүй байна гэсэн үг.

Үнэндээ хамгийн сургамжтай туршлага нь амжилтаас илүү алдаанаас гарч ирдэг.

Хүүхдүүд хөлд орохдоо унасан ч эргэж босдог. Хэрэв эргэж босохгүй бол хэзээ ч алхаж сурахгүй.

Алдаанаасаа суралцах нь амжилтын үндэс болдог.

Зөвлөгөө # 9


Сурахын тулд суралц



Та хэзээ ч суралцаж дуусахгүй бөгөөд мөн хэрхэн суралцах арга барилд ч суралцаж дуусахгүй.

  • Бие даан сэтгэж, хөдөлмөрлөгтүн. Зөвхөн багш эсвэл сургагчдаа найдаж болохгүй.
  • Суралцах үйл явцад дурла.
  •  Өөрийн тань сонирхлыг өдөөж төрүүлдэг зөн харааг тогтоо.
  • Сурах үйл явцад тань хамааралтай аливаа үйл явдалд оролц.
  •  Бусдад суралцахад нь тусла.
  •  Бусдад суралцахад нь тусал.
  • Өөрийн алдаа дутагдлаас суралц.
  • Баяр хөөртэй, хөгжилтэй бай.
  • Битгий бууж өг!

Зөвлөгөө # 10

Бусдад өөрийгөө ойлгуулах


Хэрэв та бусдад өөрийгөө Англи хэлээр ойлгуулахыг хүсвэл дараах зөвлөгөөг авч хэрэгжүүлнэ үү. Үүнд:

  • Илүү удаан ярь (ингэхдээ чанга биш)
  • Хялбар үг хэллэг ашиглан яриарай. Тухайлбал, муур гэдэг үгийг хэлэхдээ feline биш cat гэдэг үгийг хэрэглэ.
  • Төлөөний үгийг зөв ашиглах гэж бүү зүдэр. Харин харилцан ярьж бүү хүнээ нэрээр дуудаж ярь.
  • Гар хурууны дохиог сайн хэрэглэ. Тухайлбал “Дээшээ юу?” гэж асуухдаа тухайн хүндээ ойлгуулахын тулд хуруугаараа дээш нь заа.
  • Янз бүрийн дуу авиаг ашигла. Магадгүй танд инээдтэй санагдсан ч ямар нэг зүйл нь дэлбэрсэн гэдгийг илэрхийлэхдээ "Ka Boom!" гэж хэлвэл юу хэлэх гээд байгааг тань шууд л ойлгоно!

Зөвлөгөө # 11

Үгийн сангаа сайжруулах 2



Хэрэв та тэр доор нь мартаад л байвал үг цээжлэх хэрэг гэж юу байх билээ. Судалгаагаар аливаа үгийг 10 – 20 удаа давтсаны дүнд жинхэнэ өөрийн болгоно гэдэг нь тогтоогджээ.

Ингэснээр та тухайн үг, түүний утга санааг бичих ба түүнийг оролцуулан өгүүлбэр зохиож тэдгээрээ үг цээжлэх бяцхан картан дээр буулгаж болох юм.

Та шинэ үгийг сурангуутаа л ашиглаж эхлэх хэрэгтэй. Шинэ үгийн картуудаа дахин дахин харж сүүлд шинээр суралцсан үгсээ мартсан эсэхээ баталгаажуулах хэрэгтэй.

Зөвлөгөө # 12

 

Ойролцоо утгуудыг цээжил


Synonyms буюу синоним гэдэг нь ойролцоо утга илэрхийлдэг үгсийг хэлдэг. Та шинэ үг сурангуутаа түүнд ямар нэг ойролцоо утга байгаа эсэхийг олж мэд. Ингэснээр үгийн сан тань өргөжиж, Англи хэл сурах үйл явц тань илүү сонирхолтой, үр дүнтэй байна.

Энд танд тус болохуйц хэд хэдэн онлайн толь бичгүүдийг толилуулъя: Thesaurus.com | Synonym.com| Rhymezone.com

Түүнчлэн жижиг картуудыг ашиглан үг цээжлэх нь үр дүнтэй. Нэг талдаа өөрийн мэдэх үгээ бичээд нөгөө талд нь түүний өргөн хэрэглэгдэх ойролцоо утгуудыг бичээрэй. Ингээд та хэдэн үг цээжилж байгаагаа шалгаж үзээрэй.

Зөвлөгөө # 13


Идэвхтэй оролц


Ямар ч ангид нэг идэвхгүй сул хүүхэд байдаг. Тэр нь гараа хумхиад “За алив, надад тэгээд заа л даа” гэсэн хандлагатай байдаг. Харамсалтай нь хэн ч бусдад хэлийг шууд зааж ойлгуулж чадахгүй. Харин та л өөрөө хэлийг суралцах ёстой бөгөөд ингэхийн тулд идэвхтэй байх хэрэгтэй. Ямар ч сурах үйл явцыг бүрэн дүүрэн үр ашигтай байлгахын тулд сулбагар идэвхгүй биш, харин эрч хүчтэй идэвх зүтгэлтэй байх ёстой.

  •  Ярилцлага, харилцан ярианд оролцож, ичих сэтгэлээ таягдаж хая.
  • Сурах үйл явцаа үр дүнтэй байлгахын тулд хичээ. Та өөрөө хэдийчинээ хичээж, хөрөнгө оруулалт хийнэ, төдийчинээ их үр ашигтай байна.
  • Багшаасаа хичээлийн дундуур бяцхан жүжигчилсэн тоглолт буюу 10 минутын чөлөөт ярилцлагыг гаргахыг хүсээрэй.
  •  Хэрэв хичээлийн турш танд ойлгохгүй зүйл гарвал шууд л хэлэх хэрэгтэй. Багш нар бол сэтгэл зүйчид биш, хэрэв та өөрөө зүгээр л инээмсэглэл тодруулаад толгойгоо дохиод суугаад байвал таныг ойлгож байна гэж бодоод цааш үргэлжлүүлээд заана.
  • Форум, олон нийтийн танилцах сайтуудад нэвтэрч анд нөхөдтэй бол. Ингэж Англи хэлээ сайжруулаарай. Өнөө үед форумуудад хүнд байж болох бүхий сонирхол, хоббины тухай ярилцлага өрнөдөг болсон.
  • Үнэнийг хэлэхэд та бүгдийг мэдэх албагүй. Биеэ бүү тоолгүй бусдаас тусламж гуй.

Зөвлөгөө # 14

Ахиц дэвшил гарч байгаа эсэхийг хянах

Та өөрийгөө нэг л ахиц дэвшил гаргахгүй байна гэж бодож байна уу?

Өмнө нь хийж байсан дасгалуудаа дахин нэг хараарай. Өмнө хийж байснаасаа илүү сайн байна уу? Үүний дүнд та гайхаж болох юм.

Та өмнө гаргасан алдаагаа дахин давтсаар байна уу?

Ямар нэг давтамж байгаа эсэхийг олж мэд.

Ямар зөв бичих буюу дүрмийн алдааг дахин дахин гаргаж байгаа эсэхээ сайтар нягтлан хар. Тэгээд тэдгээрийг шалгах тодорхой дасгалуудыг интернэтээс олж гүйцэтгээрэй.

Хэрэв та Англи хэлний хичээлд аль хэдийн сууж байгаа бол багшаасаа өөрийгөө ямар байгаа тухай сайтар асуу.

Мэдээж та алдаанаасаа суралцах ёстой боловч нэг алдаагаа дахин дахин давтах нь муу зуршил юм. Түүнийг таслан зогсоо.

Зөвлөгөө # 20

Аман шалгалт


Хэрэв танд илтгэл тавих даалгавар өгвөл өөрт сонирхолтой сэдвээ сонгохыг хичээгээрэй. Та өөрийн сайн мэдэх, хурдан үр дүнтэй мэдээлэл олох сэдвээ сонгох нь чухал.

  •  Таны сонирхол, хобби юу вэ?
  • Танд бусдад сонирхуулах спортын авъяас бий юу?
  • Та бусад хүмүүст сонирхолтой ямар нэг сэдэв мэдэх үү?


Ингээд сэдвээ сонгож, түүнийхээ тухай тодорхой мэдээллүүдийг бичсэний дараа бяцхан “санаа авах” картуудыг хийгээрэй. Ингэхдээ илтгэлийнхээ гол санаануудыг түүн дээрээ тэмдэглээрэй.

Илтгэлээ нүдэнд тусаж, анхаарал татахуйц байдлаар хийгээрэй. Түүнд хамаарах хэд хэдэн зураг, үзүүлэн бэлтгээрэй (зургаар маш олон зүйлийг илтгэж болно, харин битгий хэтрүүлээрэй).

Толины урд зогсоод өөртэйгөө ярьж, хоолой эсвэл дүрсээ бичин дахин тоглуулж үзээрэй. Хэрэв таны зориг хүрвэл YouTube дээр бичлэгээ тавьж хүмүүсийн саналыг сонсож болно шүү дээ. Гэхдээ интернэт ашигладаг зарим хүмүүс тийм ч сайн байдаггүй гэдгийг санаарай.

Ингэснээр та хүмүүсийн гарах итгэлтэй болж болох юм.

Зөвлөгөө # 21


Шинэ үг цээжлэх 2


Англи хэлний толь бичгээсээ өдөрт 10 үгийг унш.

Тэдгээрийг уншсаныхаа дараа арван үгээ бүгдийг оруулсан хоёр ширхэг өгүүлбэр зохионо уу. Энэ нь хялбар биш боловч хөгжилтэй байж болох юм.

Зөвлөгөө # 22

Шинэ үг цээжлэх 3


Тухайн үгийн утгыг картан дээр бичээд түүнийгээ Wiki эсвэл Google-ээс хайж олоод картын нөгөө тал дээр ойролцоо утгатай үгсийг бичээрэй. Жишээ нь: squirrel буюу хэрэм

Wikipedia дээр хэрэмний хамгийн гол шинж чанаруудын нэг нь өвөлд зориулан самар цуглуулан хадгалах юм гэжээ.

Google дээр хэрэмний тухай мөн өөр сонирхолтой мэдээллүүдийг гаргасан байна.

Зөвлөгөө # 23

Шинэ үг цээжлэх 4


Шинэ үгсийг зурагтай холбох нь бас нэгэн цээжлэхэд тустай арга юм. Тухайн үгтэй холбоотой зургийг Google Images –ийг ашиглан олоорой.

Жишээ нь: "tarpauline" буюу усны хүрэм гэдэг үгийг Google Images ашиглан хайвал tarpaulin –уудын холбоотой зурагнууд гарч ирэх болно.

Цаашлаад та тэр дундаас хамгийн сайн гэснийг нь хэвлэж авах боломжтой. Түүнийгээ цаасан дээр наагаад нэг талдаа зурагтай, нөгөө талдаа үгтэй картаа хийгээрэй. Түүгээрээ та өөрийгөө дараа нь шалгаж үзэх боломжтой.

Зөвлөгөө # 24

Шинэ үг цээжлэх 5


Байнга тэмдэглэлийн дэвтэр болон харандаа биедээ авч яв. Ямарваа нэг шинэ үг харах, сонсох бүртээ түүнийгээ тэмдэглэж ав. Түүнчлэн түүнийгээ хаана харсан эсвэл сонссоноо тэмдэглээрэй. Ингэснээр тухайн үгийг дараа нь цээжлэхэд амар байх болов уу. Гэртээ харингуутаа тэр үгээ интернэтэд эсвэл толь бичгээс хайж олоорой.

Зөвлөгөө # 25

Шинэ үг цээжлэх 6


Шинэ үг олж харангуутаа түүнийг унаган хэл рүүгээ хөрвүүлэхээс зайлсхий.

Ингэх нь хэдийгээр сорилттой боловч шууд орчуулснаар тухайн үгийн утгыг буруу орчуулах боломжтой бөгөөд таны ахиц дэвшил гарах хурдыг сааруулж, улмаар таныг эвгүй нөхцөл байдалд ч оруулж болох юм.

Зөвлөгөө # 26

Шинэ үг цээжлэх 7


Англи хэлийг өөрийн өдөр тутмын амьдралдаа оруул.

Та өглөө босохоос эхлээд орой орондоо орох хүртэл эргэн тойрныхоо бүх зүйлийг Англиар нэрлэж чадаж байгаа эсэхээ хараарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top