Элэг нэгт монголчуудаасаа тусламж хүсчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Харийн нутагт суугаа нэгэн Монгол эмэгтэйн үр хүүхэд нутаг нэгтнүүддээ хандан тусламжийн гараа сунгахыг хүсч, захидал илгээжээ.

Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Түрк улсад эдийн засгийн чиглэлээр бакалаварын зэрэгт суралцдаг төгсөх курсын оюутан. Миний ээж Алтанцэцэг нь 2008 онд элэгний С вирустэй гэдгээ мэдэж 2011 онд элэгний хатууралтай болох нь тогтоогдсон. Үүнээс хойш эмчийн хяналтанд орж зохих эмчилгээг цаг тухай бүрт нь хийлгэсээр ирсэн. Гэтэл энэ оны эхэн үеэс эхлэн биеийн байдал нь эрс муудаж одоо яаралтай элэг солиулах хагалгаанд орох шаардлагатай болоод байна. Манай гэр бүл энэ хагалгааны талаар чадлаараа судалж мэдсэний дүнд Энэтхэгийн Жаяпээ эмнэлэгтэй холбоо тогтоосон. Энэ эмнэлэгт зөвхөн элэг солиулах хагалгааны зардал нь 40000$ байдаг юм байна. Одоогийн байдлаар манай гэр бүлийн санхүүгийн байдал хүнд байгаа тул сайхан сэтгэлт хүмүүс та бухэндээ сэтгэлийн болон санхүүгийн туслалцаа үзүүлээч хэмээн хандаж байна. Мэдээж өвчин зовлон гэдэг зүйл нь хэлж ирдэггүй хийсэн ирдэг шиг манай гэр бүл нь бас гэнэтийн ийм байдалд орж муухай зүүд шиг өдрүүдийг өнгөрүүлж байна. Хэнд ч битгий ийм хэцүү зовлонт өдрүүд тохиолдоосой гэж чин сэтгэлийн угаас хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. Таньд болон танай гэр бүлд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.

Хандивын данс: ХААН банк 5035241429 Сэнгээгийн Алтанцэцэг

Хүндэтгэсэн Отгоннямын Түвшинтунгалаг

"Сайн санааны үзүүрт шар тос" гэдэг ээжийнхээ төлөө шаналж яваа О.Түвшинтунгалаг охины хүслийг биелүүлэхийн төлөө тусламжийн гараа сунгацгаая.

https://www.gofundme.com/thzyjcbn

Мөн О.Түвшинтунгалаг охины найзууд ээжийнх нь эмчилгээний төлбөрт тус нэмэр болох үүднээс хандивын худалдаа зохион байгуулж байгаа юм байна. Хэрэв хандивын худалдааны талаарх мэдээллийг доорх утас, хаягнаас авах боломжтой. 

 

 

 

Энэхүү дэвтэрүүдийг дизайнаар зохиогчийн эрхтэйгээр хэвлүүлсэн билээ. 1 ширхэгийг авбал 3000 төгрөг, 2-ыг авбал 5500 төгрөг, 3-ыг авбал 8000 төгрөг болох билээ. 5 сарын 8-ны турш Барилгачдын талбайн зүүн талд байрлах Green Zone Cafe-д дэвтрүүдээ зарах билээ. Ирж дэвтэр авхаасаа өмнө бидэнд хэдэн ширхэг авахаа мэдэгдээрэй.

Холбогдох мэдээлэл: 

95957382 Erdenesuvd Bat-Erdene

Сайн үйлс дэлгэрэх болтугай ! ! !

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top