Хөрөнгө орлогын мэдүүлгээ 35 алба хаагч худал мэдүүлсэн гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

АТГ-аас Замын Үүд дэх Гаалийн газарт өнгөрсөн сард ажилласан байна. Ажлын хүрээнд тус газрын байцаагчдын цалингийн картыг нэг бүрчлэн шалгаж хэд хэдэн зөрчил илрүүлжээ. Нийтдээ 159 албан тушаалтнаас 35 нь хөрөнгө, орон сууц, зээл зэргийг мэдүүлээгүй зөрчил илэрсэн байна. Тиймээс Гаалийн газраас өнгөрсөн болон энэ оны мэдүүлгийг нарийвчлан шалгах шаардлагатай болжээ. Тодруулбал, мэдүүлэг гаргагч 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон ХОМ-ийг шалгаж албан тушаалтны цалин, урамшууллыг мэдүүлгийн цахим програмд бүртгэсэн өнгөрсөн болон энэ оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй цалингийн картыг нэг бүрчлэн тулгаж, жагсаалтыг гаргасан байна. Харин Гаалийн газрын Удирдлагын зөвлөл 2015 онд хуралд оролцсон удирдах ажилтнуудаас нэг ч мэдэгдэл, тайлбар гаргаагүй нь Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top