Дэлхийн оддыг нэг тайзнаас үзэх боломжийг “Боловсрол суваг” телевиз олгож байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

Үзэгчдийн сэтгэлд хүрсэн олон олон төсөл нэвтрүүлгийг хүргэдэг “Боловсрол суваг” телевиз энэ удаад цоо шинэхэн шоу нэвтрүүлгээрээ үзэгч таньд бэлэг барьж байна. Дэлхийн 39 оронд бүтээгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг манай улс албан ёсны онцгой эрхтэйгээр гаргах 40 дэх улс болсон бөгөөд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн 90 минутын турш ямар ч реклам сурталчилгаагүйгээр нэвтрүүлгээ гаргахад бэлэн болжээ. Нэвтрүүлэгт найман алдартан оролцохоос гадна  оролцогчид Монголын болоод дэлхийн алдартай уран бүтээлчдийг дуурайж тэдний дүрд хувирах хэцүүхэн даалгаврыг биелүүлэх юм.  “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, Загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.Маралжингоо, Загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар оролцож дэлхийн алдартнуудын дүрд хувиран өрсөлдөж хэн нь хэн бэ гэдгээ харуулна. Нэвтрүүлгийн хөтлөгчөөр жүжигчин Э.Цолмонбаяр, хөтлөгч Б.Болд нар ажиллах аж.  Шүүгчдийн бүрэлдэхүүн одоогоор нууц бөгөөд шилдэг оролцогч 50сая төгрөгийн эзэн болох юм.

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн ивээн тэтгэгчээр “Юнител” групп, “Голомт” банк, “Номадс”-ын сүлжээ ресторанууд ажиллаж байна. Та долоо хоног бүрийн ням гараг “Боловсрол суваг” телевизтэй хамт байснаар дэлхийн одуудыг нэг тайзнаа харах юм.

 

 












Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.179.25.45) 2016 оны 05 сарын 03

ene 1 baliar shijgiin munh soyoliig gargaach !!!!!!! nevtruulgiin uzmeer bhiin !!!!!

0  |  0
Top