ЭТТ-н хувьцааг гар дээрээс таваар шиг зарах боломжгүй

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

Өнөөдөр 11.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газар, Санхүүгийн зохицуулах хороо болон Үнэт цаасны хороо хамтран хэвлэлийн бага хурал хийлээ. Учир нь Жуулчны гудамж буюу бидний нэрлэдгээр Урт цагаанд иргэд цугларсан хэвээр, хувьцаа худалдан авах хүн хүлээсээр байгаа юм. 

Албаныхан  “Эрдэнэс таван толгой” компанийн, иргэн бүрт эзэмшүүлсэн, 1072 ширхэг хувьцаатай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлж буйг онцлоод, “Эрдэнэс таван толгой” компанийн хувьцааг таваар шиг гараас гарт дамжуулан худалдах ямар ч боломжгүй гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top