Дарханы АН-ынхан өлсгөлөн зарлаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

Дархан-Уул аймгийн АН-ынхан Барилгачдын талбайд өлсгөлөн зарлаж эхэллээ. Тэд АН-ын дарга З.Энхболдыг огцруулах шаардлагатай гэж үзсэн учир ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа юм байна.

З.Энхболдыг огцруулах шалтгаан нь:

-Ардчилсан намын дарга З.Энхболд нь улс төрийн намын тухай хуулийн 11.1  зүйл , 21.2 зүйл болон Ардчилсан намын хяналтын хорооны 2013.11.18 өдрийн 02 тогтоол , 2014.10.13 өдрийн 03 тогтоол , дотоод сонгуулийн хорооны 2015.01.08 өдрийн 08 тогтоол болон намын үндсэн дүрмийг зөрчиж дүрмийн бус дарга , дүрмийн бус намын хороо , хүчингүй хоёр тамгатай Н.Мөнхдашд Дархан уул аймгийн ардчилсан намыг Н.Мөнхдаш төлөөлж төрийн  сонгуульд орно гэж итгэмжлэл олгосон.

-2004-2012 оны бүх шатны сонгуулиудад намаа ялагдуулж , 2007 оноос анхан шатны үүрүүдэд нэг ч удаа шударга сонгууль явуулаагүй , дотоод ардчилалгүй , намаа хоёр хувааж  , гурван тамгатай , хоёр намын байртай болгосон дүрмийн бус намын хороо болон түүний дарга гэх Н.Мөнхдашийг “Эрх чөлөөний одон” гоор шагнасан.

-Дархан сумын Ардчилсан намын дарга О.Баярсайханы шүдийг цөм цохиж 4.1 жил эрүүгийн хариуцлага хүлээж байсан , Аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурал дээр салаавч гаргаж хараал хэлж ёс зүйгүй авирласан Н.Мөнхдашийн нэрийг дэд сайдад дэвшүүлж байсан.

-Дүрмийн бус даргатай, дүрмийн бус намын хороо , хүчингүй хоёр тамгатай намын хороогоор Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний сонгуулийг явуулж УИХ даргын эдийн засгийн зөвлөх н.Лхагвасүрэн тэргүүтэй Дарханы бус “ Шонхор ” фракцийн дөрвөн хүнийг ҮЗХ гишүүнээр сонгогдсон мэтээр ҮЗХ хуралд танилцуулж байгаа нь огцрох үндэслэл болно гэж үзэж байгаа аж.   

Тиймээс хууль бус итгэмжлэл болоод ҮЗХ ны сонгуулийг хүчингүй болгох шаардлагатай гэлээ. Мөн АН-ын дүрмийг үндэслэж Дархан-Уул аймгийн АН-ын маргаантай асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаа юм байна.

Хэрэв АН-ын дүрэм болон хуулийн хүрээнд тавьсан эдгээр шаардлагыг хүлээн авахгүй тохиолдолд З.Энхболд таныг АН-ыг удирдах чадваргүй  гэж үзээд зогсохгүй огцрох шаардлагаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Өлсгөлөн зарлаж байгаа эдгээр хүмүүсийн амь нас эрүүл мэнд эрсэдвэл хууль бус зүйлийг өөгшүүлэн дэмжиж буй АН-ын дарга З.Энхболд хариуцлага хүлээх ёстой гэлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Борхүү(46.165.230.5) 2016 оны 05 сарын 03

Ардчилсан намын Ж. Батзандан 2012оны сонгуулиар мажоритар систем нь ”Парламентийн 90 хувьд суудалтай нам нийт сонгогчдын дөнгөж 50 гаруйхан хувийн саналыг авсан байх жишээтэй. Нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал ямар ч төлөөлөлгүй гудамжинд үлддэг ийм гажиг систем яваад байгааг эсэргүүцэж байгаа юм” гэж хэлсэн мөртлөө одоо яагаад мажоритор системийг дэмжих болов? Шаардан2 пропорциональ системийг сонгон шинэчилчихээд одоо хэлсэн үгнээсээ зөрүүдлэх АН-хан ийм байсым гэжүү ? Энэ сонгуулиар АН өөрт ашигтай цэцийг эргүүлж байгаан бидний бухимдлыг хүргэж байна.

0  |  0
марс(185.16.200.176) 2016 оны 05 сарын 03

өөрийнхөө намдаа хүртэл ийм нэр нүүр муутай хүн яаж төр барилцаад явж байдаг байнаа. дотроо хүртэл булхай луйвраар дүүрсэн байхад улсаар минь яаж тоглосон нь тодорхой. АН ч энэ сонгуулиар гарч чадахгүй угаасаа

0  |  0
зочин(203.91.117.2) 2016 оны 05 сарын 03

ардчилсан намынхан хөлөө сайн жиийлцээрэй

0  |  0
Базараа(78.142.19.213) 2016 оны 05 сарын 03

Ганц хүний асуудал биш намын тугаар нь ёуурьтай нь авч хэлэцэх хэрэгтэй 2012-2016 оны жилд Улс төрийн болон төрийн албаны албан тушаалыг бизнес болгон хувиргаж, бусдын нүдэн дээр ил цагаан ашиг олж баяжиж байгаа бусармаг үйлдлийг бид мэдсээр атлаа хэдий болтол дуугүй явах юм бэ? Монгол улсад шударга хууль тогтоон ард иргэддээ мөрдүүлэх үүрэгтэй УИХ -ийн гишүүн болох гэж, мөнгөтэй бизнесменүүд яагаад ингэтлээ улайран шунаад байна вэ? Тэд сонгуулыг хүртэл өгөө авааны дэнсэн дээр арилжааны хэрэгслэл болгон хувиргаж байна

0  |  0
Борхүү(203.169.50.152) 2016 оны 05 сарын 03

Энбаяр тэргүүтэй АН-н олгариудад хуулийг нэг бол өөрт ашигтайгаар гаргана, эсвэл хуулийн зөрчиж өөрийн шийдвэрээ гаргацгаана. Эд нарыг эрхлүүлж өөхшүүлэх гэж бид УИХд сонгосым гэжүү?

0  |  0
Top