Хууль сахиулдаг сайд Цагдаагийн даргатайгаа арцалддаг болов

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

Улс төрийн халуун тогоо урьд хожид дуулдаж байгаагүй арцалдаан, сөргөлдөөнөөр дүүрэн байх болов. Чухам их зохиолч Д.Нацагдоржийн хэлснээр “Үзэгдээгүй юмс” засаг, төрд үзэгдэж дуулдсан халуухан хавар болж байна.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингисийг албан тушаалаас нь огцруулах бичиг барин Засгийн газар руугаа гүйжээ. Чингэхдээ гадагш явсан Ерөнхий сайдыг эзгүйчлэн хэрэг эрхлэхийн дарга руу оруулсан гэж байгаа. Түүгээр үл барам Ерөнхий сайд ирээд энэ асуудлыг хэлэлцэхгүй гэмэгц Засгийн газрын хуралдаанаа орхин гарч одсон гэсэн дуулиан шаргал ордныг сүүлийн өдрүүдэд дүүргэж байна.

Ардчиллын анхдагч, шударга ёсны төлөө төдийгөөс өдийг хүртэл тэмцэж ирсэн Д.Дорлигжав сайд ямар “Сатана”-д хатгуулж орхив хэмээн гайхах хүн ч олон.

Харин олны яригаар бол эрхэм сайдын тархийг Х.Баттулга гишүүн сайтар атгаж орхисон гэх. Тэгээд л Хууль зүйн сайд “Гүйцэтгэх ажлыг болхи толхи явуулж олныг үймүүлж шуугиулсан” хэмээн ЦЕГ-ын даргыг огцруулахаар зүтгэж байгаа гэнэ. Х.Баттулга гишүүний мэдлийн “Баянгол” зочид буудалд байрлах хоёр компанийн тайлан балансад аудитын шалгалт хийхдээ цагдаа, хүчнийхнийг оролцуулсан гэж цагдаагийн даргатайгаа арсалдаж буй бололтой.

Хууль сахиулдаг сайд маань ийнхүү Х.Баттулга гишүүнийг өмгөөлж цагдаагаа толгойгүй болгохоор мэрийн зүтгэж байгааг хараад гайхах хүн олон л байна. Компаниуд төрийн мөнгийг завшсан уу, үгүй юү гэх шалгалт хийж байхад, Х.Баттулга гишүүн түүнд оролцоотой үгүйг судлах явцад хуулийн сайд цагдаагийн даргатайгаа тэмцэлддэг нь чухам л үзэгдээгүй юм болж байна гэхээс өөр яалтай билээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ука(203.169.50.152) 2016 оны 05 сарын 05

Төрийн албан хаагчид хариуцлагатай байж хувийн ашиг сонирхлоо хоёрт тавин илүү төр улс, нийтийн ашиг сонирхлыг нэгт тавьдаг зүйл нь бий болох ёстой”.

0  |  0
Ука(203.169.50.152) 2016 оны 05 сарын 05

Төрийн эрх мэдэл нийтийн ашиг сонирхолыг ашиглаад олж авсан хөрөнгө мөнгө, баялгаа нуун дарагдуулах, гувчуулах тэр орон зай нь байгаад байна. Үүнийг л зохицуулж байж иргэдэд төрийн түшээд ард иргэд, төрийнхөө төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг гэх тэр итгэл нь эргэж сэргэнэ

0  |  0
Нараа(203.169.50.152) 2016 оны 05 сарын 05

манай улс төрд хариуцлагын тогтолцоо байхгүй байнаТиймээс л иргэдийн итгэл алдраад байгаа. Төрийн өндөр тушаалтан, албан хаагчдад ёс зүй болон эрүүгийн хариуцлага хүлээх ч үйлдлүүдэд өнөөдөр хариуцлага тооцох механизм нь байгаа ч үйлчлэхгүй байна

0  |  0
зориг(59.153.113.67) 2016 оны 05 сарын 04

Сүүлийн хэдэн ХЗ сайд нар ЦГ ын дарга нараа байнга оролдох болжээ Тэд өөрсдөө дандаа бохир зүүлд оролцож байгаа болохоор тэрийгээ нуух гэж тэгж байгаа юм. ТЭМҮҮЖИН хар тамхичин янхантай Дорлогжав авилага ,албан тушаалын хэрэгтэй орооцолдох юм :(

0  |  0
Irgen(103.57.92.99) 2016 оны 05 сарын 04

Bariwchlah geed olnoos aisan.bid harsan sbu.ter har mashin.

0  |  0
Top