Отгон бизнес хатагтай Х.Намуун

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 03

Холливуудын одод өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг гаргах эсвэл гоо сайханы бүтээгдэхүүн болоод хувцас загварын бизнест хүч сорьж карераа өсгөдөг уламжлалтай. Монголын оддоос зарим нь энэ жишгийг дагаж буй тухай мэдээ мэр сэр сонсогддог. Гэвч амжилттай ажил хэрэг болсон нь бараг үгүй .

Тэгвэл монголын гоо сайхны бизнест цахир хагалахаар МУГЖ Д.Хүрэлхүүгийн ууган охин Х.Намуун зэхэжээ.   Тэрээр “Woarsen” нэртэй 5 өнгийн сонголттой матт уруулын будгаа худалдаанд гаргахад бэлэн болжээ. Х.Намуун энэ тухайгаа өөрийн 61 мянган дагагчтай цахим хуудсаараа дамжуулан “Миний маш удаан бодож боловсруулж, бүх зүрх сэтгэлээ шингээн бүтээсэн “Wolarsen” матт уруулын будаг маань бэлэн болжээ. Олон бүтэлгүйтэж, шаналан байж хийсэн болохоор бэлэн болчихсон байхыг нь хараад маш их баярлаж байна” хэмээн мэдэгджээ.

А.Чимгээ


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top