Иргэд ЭМД-аас элэгний вирусын эмчилгээг хөнгөлөхийг шаардаж жагсана

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 04

“Оном сан”, “Өвчтөн нийгмийн төлөөллийн зөвлөл”, “Монголын элэгний эмч нарын нийгэмлэг”, “Нэг Монгол” ТББ энэ сарын 5-нд 11:40 цагт Чингисийн талбайд Элэгний вирусийн эмчилгээг ЭМД-аас хөнгөлөхийг шаардсан тайван жагсаал хийхээр болжээ.

Тэд элэгний вирусийн эмчилгээг ЭМД-аас хөнгөлөхийн тулд энэ жилийн төсвийн тодотголд дээрх зардалд зориулан 30 тэрбум суулгаж өгөхийг холбогдох албаныххнаас хүссэн ч жил гаруйн хугацаа өнгөрөөд байгаа гэнэ. Тэдний асуудалд анхаарлаа хандуулан эл өвчнөөр шаналж буй иргэддээ төрөөс эдэлж буй хөнгөлөлтөд нь хамруулахгүй байгаад бухимдалтай байгаагаа хэлж байлаа. Учир нь элэгний өвчлөлөөр шаналж буй иргэд 1200 ам.долларын үнэтэй байгаа эмийг худалдаж авч чадахгүй байгаа аж.

“Монголд элэгний вирусын өвчин өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээд байгаа учраас цочроо өгөх гэж, сэрээх гэж тайван жагсаал хийж байгаа талаар зохион байгуулагчид онцолсон юм.

Дээрх эмчилгээг ЭМД-д хамруулж, эмчилгээг хийснээр 2020 он гэхэд 45800 хүний алтан амийг аврах боломжтой юм байна. Мөн энэ сарын 5-нд Эрүүл мэнд, спортын яам “Хепатитын вирүсын эмчилгээний санхүүжилтийн шинэлэг шийдэл” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулахаар болсон байна. Гэвч энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд зөвлөгөөнд оролцож, санал санаачлагаа хүргэхийг хүссэн ч хүний тоо бүрдсэн гэх шалтгаанаар татгалзжээ.

Сардаа группийн 220 мянган төгрөг авдаг иргэд элэгний эмчилгээгээ хийлгэж чадахгүй байгаа аж. Элэгний вирүсийн эмчилгээг ЭМД-аас 80 хувиар хөнгөлөхгүй бол уг өвчнийг бүрэн эмчлүүлэх арга зам мухардсан талаар тэд ярьсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ИРГЭН(59.153.114.125) 2016 оны 05 сарын 04

ЗӨВ ШҮҮ =D>

0  |  0
,,(202.9.41.43) 2016 оны 05 сарын 04

Yu ve!!! hymdruulsan geed bsan shdee,,,barag 1000 tuguur avah yum yriad bsan.Hudlaa bsan yum uu?

0  |  0
Top