Хүүхэд хамгааллын сарын аяныг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 05

Хүүхэд хамгааллын тухай хуулийг УИХ баталсантай холбогдуулан Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж шинэ хуулийн үзэл баримтлалыг олон нийтэд сурталчлах  нэг сарын аяныг хүүхдийн төлөө үйл ажиллагаага явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд  хамтран зохион байгуулахаар шийджээ. Ирэх зургадугаар сарын 1-нийг хүртэл орон даяар өрнөх энэ аянд байгууллага хамт олон, сургууль цэцэрлэг, эцэг эхчүүд идэвхтэй оролцохыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.

Аяны хүрээнд бүх сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрыг тус бүртээ хүүхэд хамгааллын бие даасан бодлоготой болгохыг зөвлөж, үүнд чиглэсэн төрөл бүрийн сургалтыг зохион байгуулж, олон нийтийг хамарсан өргөн  сурталчилгаа хийхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top