Хүүхэдтэйгээ амрах боломжтой сувилалын мэдээлэл

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

1# ХАЙРЫН БЭЛЭГ 1, 2 амралт, сувиллын газар

ЭМЧИЛГЭЭ

  • Аарцаг нурууны бүтэн бариа
  • Чилээ гаргах Бүтэн биений тосон бариа
  • Толгой, хүзүү, нурууны бариа
  • Бумба, Гулгуур бумба
  • Хор тайлах аппарат
  • Нүүрсэн, Цахилгаан халуун жин
  • Дижитал татлагын аппарат
  • УВЧ-шарлага Улаан гэрэл
  • Нүдний алжаал тайлах аппарат
  • Зөгийн балтай татлага
  • Эмчилгээний биеийн тамир

СУВИЛЛЫН АМРАГЧИД :

5 хоног : Том хүн- 60,000₮ (нэг хоног)
1. Хоол (өглөө, өдөр, орой)
2. Эмчийн үзлэг
3. Эмчилгээ
4. Хүчилтөрөгчийн коктейль

  • Хүүхэд- 0-3 нас 5,000₮ (оргүй, хоолтой)
  • 4-10 нас 15,000₮ (оргүй, хоолтой)
  • 4-10 нас 25,000₮ (ортой, хоолтой)
  • 11-15 нас 20,000₮ (оргүй, хоолтой)
  • 11-15 нас 30,000₮ (ортой, хоолтой)

7-10 хоног : Том хүн- 50,000₮ (нэг хоног)
1. Хоол (өглөө, өдөр, орой)
2. Эмчийн үзлэг
3. Эмчилгээ
4. Хүчилтөрөгчийн коктейль

  • Хүүхэд- 0-3 нас 5,000₮ (оргүй, хоолтой)
  • 4-10 нас 15,000₮ (оргүй, хоолтой)
  • 4-10 нас 25,000₮ (ортой, хоолтой)
  • 11-15 нас 20,000₮ (оргүй, хоолтой)
  • 11-15 нас 30,000₮ (ортой, хоолтой)

Утас:70130099, 95113030, 99020596, 99148791 Байрлал: Цонжин болдог дахь морьтой Чингисийн хөшөөнөөс хойш 4,5км зайд Хатан туулын хөвөөнд байрлах Хайрын билэг-2

2# АГАР эх нялхсын сувилал – эрүүл мэнд цэвэр агаар

Манайх цэвэр агаар, массаж, сайн хоол гэсэн 3 тулгуур үйлчилгээг маш тохилог, гэр бүлийн халуун уур амьсгалтай, өндөр зэрэглэлийн орчинд үзүүлдэг эх нялхсын амралт юм. Өдрийн үндсэн 3 хоолтой,

  • өглөөний цай,
  • өдрийн хоол буфет маягаар дуртай хоолоо сонгон иднэ
  • оройн хоолонд хоёрдугаар хоол салаттай мөн хүссэн үедээ төрөл бүрийн жимсний шүүс, цай, тараг сүү, кекс, печень, сэндвич, бүтерброд, жимс жимсгэнэ идэж болно.

Манай амралтын үндсэн үйлчилгээнд : Хүүхэд тус бүрт “Infant baby nurturing massage” хийж өгөх ба ээжүүдэд зааж өгнө. Хүүхдийг бор хоолонд оруулах системтэй сургалтыг явуулж хоолны меню зааж хамтдаа хийнэ.

  • Ээжүүд орой бүр унтахын өмнө ядаргаа тайлах зориулалттай төрөл бүрийн ургамлын хандтай халуун банинд хөлөө дүрж массаж хийнэ.
  • Байгалийн гаралтай цэвэр органик өөрсдийн түүж хатаасан нялх халгай, зөгийн бал,хүйтэн аргаар боловсруулсан (cold pressed) чацарганы үрнээс гаргаж авсан тос, гэх мэт төрөл бүрийн ургамлаар нүүрэнд маск тавьж өгнө.
  • Дотор эрхтэн, үс, арьсны өвчнүүд, экзэм, үе мөч, архаг ядаргаа, гоо сайхны эмчилгээ гэх мэт бүх төрлийн өвчинд нэн тустай эмийн ургамлын хандуудыг өдөр бүр бэлдэж өгнө.
  • Нэмэлт үйлчилгээнд (төлбөртэй) : Нярайн мэргэшсэн эмч,сувилагч үзлэг хийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Маникюр педикюр үсчин захиалгаар ирж үйлчилнэ. Үе мөч, нуруу, бөөрний өвчтэй хүмүүст тосон иллэг хийж халуун бигнүүр тавьж өгнө.
  • Бүтэн биений массаж, төрөл бүрийн эмийн ургамалтай хандалсан тосоор таны алжаал ядаргааг тайлах цэгэн массаж хийнэ.
  • Эмэгтэйчүүдийн өвчин сав бөөрний үрэвслийг намдаах ургамлын хандтай халуун ууранд суулгана.
  • Нэмэлт үйлчилгээг урьдчилан захиалах ба төлбөрөө мөн урьдчилан хийнэ.

Үнэ: 0-24 сартай хүүхэд үнэгүй, том хүн хоногын 75,000-100,000 (нэмэлт үйлчилгээ opooгүй), 2-8 нас хүртэлх хүүхэд 5,000. Үнэ нь хоногын тоо болон өрөөний хэмжээнээс хамаарна.

Утас: 99188461, 96678878, 88087973 Байрлал: Эрүүл цэнгэг агаартай, байгалийн үзэсгэлэнт газар Нүхтийн аманд байрлах тав тухтай, тохилог орчиндтой эх нялхсын амралт

3# BABY сувилал

Манай сувилал нь 0-2 насны хүүхэдтэй ээжүүдэд зориулсан эх нярайн амралт сувилал юм. Хэрэв та 0-2 насны хүүхэдтэй бол манай люкс өрөө ( хоногийн 80000₮, 70000₮ ) болон энгийн өрөө ( хоногийн 60000₮ )-нүүдээс сонголтоо хийж захиалах боломжтой.

Нэг хоногийн төлбөрт дараах үйлчилгээнүүд орно.

  • Өдрийн 6 хоол Нярайн асаргаа сувилгаа ( нярайн массаж, наран шарлага, 0-6 сартай хүүхдийг өдөр бүр усанд оруулах, 0-3 сартай хүүхдийн даавуу угаах )
  • Эмчийн үзлэг
  • Ээжүүдэд гоо сайхны массаж
  • Биеийн цэгэн иллэг, ядаргаа тайлах массаж, бумба тавих
  • Сургалт, зөвлөгөө.

Нэг өрөөнд НЭГ ЭЭЖ, НЭГ НЯРАЙ байрлах зориулалттай бөгөөд хэрэв хүүхдийн аав, ах, эгч нь хамт амрах бол нэмэлт үнэтэй байх юм. ( Аав хоногийн 40.000₮ өдрийн 6 хоолтой, болон 25.000₮ хоолгүй, хүүхэд хоногийн 25.000₮ хоолтой. )

Манай Baby сувилал нь Монгол улсын “Хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ, хоолны газрын ангилал, зэрэглэл, ерөнхий шаардлага”-ын MNS 4946:2005 стандарт болон Эрүүл мэндийн яамны Хоол судлалын төвийн зөвлөмжийн дагуу хөхүүл хүүхэдтэй эхчүүдийн хоолны хэм хэмжээ, хооллох дэглэмийг өдөр тутамдаа мөрдлөг болгон ажилладаг.

Хаяг: “Хотын төвөөс 23,8 км зайтай, Сонгины аманд буюу Сонгино амралтын зүүн талд байрладаг. Утас: 94492474, 89982475

4# Энхжаргалант хүүхдийн агаар амралт

Манай ээж хүүхдийн агаар амралт нь 11 өрөөтэй, хусан ойн захад, гадаа хүүхдийн тоглоомын талбай элстэй.

Хүүхдэд өглөө бүр наран шарлага тосон бариатай, орой бүр ясны шөл, хар цай, давстай усанд ээлжилж оруулдаг. Ээж хүүхэд тус бүр өдрийн 6 удаагийн хоолтой, өрөөндөө 2-улаа байрлана. Аавууд нэмэлт үнээр хамт байж болно.

Өрөө нэг хоногт 25000₮, 30000₮

  • Том хүн өдрийн 3 цагаан, 3 махан хоолтой /30000₮/
  • 0-8 сартай хүүхэд хоол үнэгүй 8-24 сартай хүүхэд өдрийн 6 хоол /5000 төг/ Хүүхдэд өглөө бүр наранд тосон бариа иллэг, оройдоо ясны шөл, давс, хар цайнд үнэгүй оруулна.

Байршил: Нисэхийн спорт цогцолбор өнгөрөөд урагшаа Жаргалантын аманд. Хотын төвөөс 20 км, Утас: 95831810, 96041810

5# Хүүхдийн Төв Сувилал Эмя

Хүүхдийн төв сувиллын өдрийн ангид 1-3 насны суурь өвчтэй / тураал, сульдаа, цус багадалттай / хүүхдүүдийг ажлын 10 хоногоор хүлээн авч сувилж байна.

Хүүхдийг сувилуулахаар хүлээн авахад бүрдүүлэх зүйлүүд:

  • Цусны өрөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Цагаан хорхойн шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Хүүхдийн гэрчилгээ

Сувилах хугацаа: 08.30-16.30

Дараахь хүүхдийг хүлээн авахгүй : Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Эрхтэн системийн хурц эмгэгтэй Халдварт өвчний сэжиг бүхий, эсвэл халдварт өвчтэй.

Утас: 86674674, 97051313

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SEKSY(66.181.179.241) 2023 оны 08 сарын 10

S AWN80955877

0  |  0
Top