МАХН уриалга гаргав

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 06

УРИАЛГА 

Улаанбаатар хот.                                                                                                                                                                  2016 оны 05 сарын 6.

Элэг нэгт Монголчуудаа,

Эрхэм журмын анд нөхөд өө!

“Монгол Ардын Хувьсгалт Нам” гэдэг нэр 90 гаруй жилийн хугацаанд Монголын ард түмний сэргэн мандалт, Монгол Улсын тусгаар тогтнол, улс орны маань хөгжлийн их бүтээн байгуулалт, Монгол хүний бахархалын нэрийн хуудас болж ирсэн юм.

УИХ-ын 2016 оны сонгууль ойртохын хэрээр МАХН-ыг чиглэсэн хэлмэгдүүлэлт идэвхжиж, манай намыг гаднаас нь хатгах, дотроос нь хагалах оролдлого нэмэгдэж, ард түмний өмч байх ёстой ашигт малтмалын томоохон ордуудыг тойрон буй болсон МАН ба АН-ын улс төр-бизнес-хууль хүчний “мафижсан” бүлэглэл хуулийн нэр барин сэм хуйвалдаж, тоглоомын УИХ-ыг дахин байгуулахаар санаархаж байна. Үүний илэрхий нотолгоо нь МАХН-ыг тойрсон хууль бус баривчилгаанууд, Үндсэн хуулийн цэцийн гаргасан эсрэг тэсрэг утгатай захиалгат шийдвэрүүд, УИХ дахь МАН-АН-ын бүлгүүдийн Сонгуулийн хуульд оруулсан хууль бус өөрчлөлтүүд юм.

Түүнчлэн МАХН болон МАХН-ын даргын олон түмний дундах өндөр нэр хүнд, ард түмний дэмжлэгийн хүчийг сулруулахын тулд айлган сүрдүүлэх, барьцаалах, албан тушаал амлах, хууран мэхлэх зэрэг янз бүрийн сайн муу аргыг хэрэглэн МАХН-ын албан тушаал, хөрөнгө мөнгөнд дуртай, сэтгэл санааны хатгүй зарим гишүүнийг олж урвуулж байгааг олон түмэн бэлхнээ харж байгаа.

Бид энэ үйл явцыг дүгнэхдээ нэг талаар урваж шарвахгүй хэмээн ам тангаргаа өгч явсан, манай намын нэр дээр хамгийн өндөр албан тушаал хашиж, намын хайр хишгийг хүртэж ирсэн зарим гишүүн маань ийнхүү увайгүй зан гаргаж байгаад харамсаж байгаа ч нөгөө талаар нам маань улам цэвэр ариун болж, гишүүд дэмжигчид, ард иргэд маань хэн нь хэн бэ гэдгийг танин ойлгох боломж олдож байгаад баяртай байна.

МАХН нь туулж ирсэн түүхэндээ хүнд хэцүү саад бэрхшээл тохиолдох бүр улам эв нэгдэлтэй болон нягтардаг, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг өөд татах гол зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө улам идэвхждэг сайхан уламжлалтай тул МАН-АН-ын улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн ноёрхлыг ард түмэнтэйгээ хамт Сонгуулийн хувьсгал хийн таслан зогсоохын төлөө улам идэвхтэй, дайчин шаргуу ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Зөвхөн МАХН-д ч биш, ер нь нийт сонгогчид Та бидэнд ухрах зам байхгүй, Та бидний ард улс орон, ард түмний маань эрх ашиг байна.

МАХН сонгогчидтойгоо хамт Сонгуулийн хувьсгал хийх, олон түмнийхээ шууд оролцоотойгоор Хөгжлийн хувьсгалыг өрнүүлэх, улс орноо дэлхийн хөгжилтэй орнуудын зиндаанд хүргэх, Монгол хүнийг Монгол Улсдаа жинхэнэ эзэн нь болгон залах их үйлсийг хамтдаа бүтээхийг нийт ард түмэндээ хандан уриалж байна.

Зовлон үзсэн нам, хүн зовж байгаа ард түмнээ илүү сайн ойлгоно гэдэг нь тодорхой.

МАХН-ын үнэнч гишүүд, дэмжигчид ээ,

Та бид бол тэмцлээс тэмцэлд хат суусан, эх оронч өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжлагчид, бас үргэлжлүүлэгчид мөн билээ.

Өнөө цагийн том зорилт – МАН-АН-ын олигархуудаас Монгол Улсаа аврах, МАХН-аа хамгаалах, тэдний элдэв сүрдүүлэг, гүжирдлэг гүтгэлэг, Та биднийг нухчин дарах, мохоон устгах гэсэн хорт бодлого, үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, сөхөрсөн Монголоо босгож, цөхөрсөн ард түмнээ сэргээе.

Төр маань МАНАН будангүй

Түмэн олон маань ажил амьдралтай

Түмний төлөө нам маань урвагч, шарвагчгүй

Тусгаар тогтнол маань бат бөх

Төрийн сонгууль маань шударга болог!

МАХН-ЫН ГҮЙЦЭТГЭХ ТОВЧОО

Сэтгэгдэл ( 47 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.55.191.76) 2016 оны 05 сарын 14

Уулын бол оргил нь Усны бол боргил нь Монголын ард түмний бол зүрх сэтгэл нь МАХН гээд л

0  |  0
Zochin(27.123.214.80) 2016 оны 05 сарын 09

Amjilt MAXH! Amjilt Enkhbayar!

0  |  0
СОНГОГЧ(122.254.126.2) 2016 оны 05 сарын 09

СОНГОГЧ НЭГ БАЙНА. ЭНХБАЯР ОДОО ЯАЖ УЙЛАН ДУГАРЧ УСАН НУДЛЭЭД НЭМЭРГҮЙ. АРД ТУМЭН ТҮҮНД ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛ БҮХНИЙГ ӨГСӨН. ӨӨРТӨӨ БУРУУГ ӨГ НААД ХОХИМОЙ ТОЛГОЙРУУГАА ШАА. ЧИ ХЭТЭРХИЙ ИХ ДАРАНГУЙЛАГЧ БАЙСАН. ӨНГӨРСӨН ЦАГ ХУГАЦААГ ЭРГҮҮЛЖ БОЛДОГГҮЙГ ТҮҮХ ХАРУУЛДАГ БИЛЭЭ.

0  |  0
good(202.9.41.76) 2016 оны 05 сарын 08

mongold ENHYBAYAR shig aguu udirdagch haraahan alga. harin MAXN d oligtoi bolovson huuchin alga. ENHYBAYAR yurunhiilugch boloh heregtei

0  |  0
irgen(112.72.11.67) 2016 оны 05 сарын 08

MAXN NEG LUIVARCHINII DOLDOI NARIIN TSUGLUULGA. ENE SHUNALIIN XUUDIIG TARAAJ XAYAX XEREGTEI.

0  |  0
зочин(122.201.31.108) 2016 оны 05 сарын 08

МАХН УЛС ТӨРИЙН УУГАН ХҮЧИН ГЭДГИЙГ ХЭНБУГАЙЧ ҮГҮЙСГЭЖ ЧАДАХГҮЙ. Н.ЭНХБАЯР ШИГ ЛИДЕР УЛС ТӨРЧИЙГ ЛАВ Л МАН-АН-ААС ОЛОХГҮЙ. БАЙХЧГҮЙ

0  |  0
Ирэгн(103.26.194.151) 2016 оны 05 сарын 08

МАХН бол ганц Энхбаяр гэдэг шуналтай, шантаажчин хүний нам шдээ. 12 онд азаар хэдэн суудал авсан байх, даанч ард түмний итгэлийг даасангүй хох нь одоо ганц суудал л авбал их юм байх

0  |  0
СОНГОГЧ(202.9.40.116) 2016 оны 05 сарын 07

ИТГЭЛ ЕВЕРЛЕСЕН ЭЛДЭВ ЦУГЛУУЛГА ТАРЖ БУТАРЧ БУЙ ШАЛТГААНЫГ Л САЙН БОДОХ ХЭРЭГТЭЙ!!!!!!!!!!!!!!!! Н. ЭНХБАЯРТ 2012 ОНЫ СОНГУУЛЬ ШИГ ИХ АМЖИЛТ ДАХИН ИРЭХГУЙ. АРД ТУМНИЙ ИТГЭЛИЙГ ДААГААГУЙ БУРУУГАА ЕЕРЕЕСЕЕ ЭРЖ ХАЙ!!! 3 ТОМ АЛДАА ХИЙСЭН!! ЭНХБАЯР ЕЕРЕЕ Ч ИХ ТЭВЧЭЭР МУУТАЙ ЭР ЮМ..... ТОЙРОГТ ЯЛАХ ГАНЦ АМЬТАН НАМД ЧИНЬ УЛДЭВ УУ??????? ЮУ Ч ГЭСЭН ЕЕРЕЕ НЭГ ТОЙРОГТ ГАРАХАА БОД. ЭВСЭЛИЙГ ЧИНЬ ДЭМЖИЖ САНАЛ ЕГСЕН. ХАРИН СУУЛД НЬ УРДААС МИНЬ УГААДАС ЦАЦДАГ БАЙНА Ш ДЭЭ

0  |  0
irgen(112.72.11.102) 2016 оны 05 сарын 07

ta narig bish man an gaa demjij yavay.deer ni deer yum bn.

0  |  0
Boldoo(202.179.31.70) 2016 оны 05 сарын 07

МАХН гэх Н.Энхбаяр та арай хэтэрхий хутгуур болсоон. Одоо юу ч хэлээд хэрэггүй Энхбаяр дарга аа. Та арай дэндүү шантааж хийж байна, уучлаарай баяртай

0  |  0
irgen(202.9.42.3) 2016 оны 05 сарын 07

TSOLMON,OYUNBAATAR,BAASANHUU,BAYANSELENGE gesen bor oimsny humuus uldlee jagsaaltaa gej

0  |  0
2016(103.229.121.214) 2016 оны 05 сарын 07

махн- одоо бантан хутгаж самрахаа боль. төрийг яаж барьдагыг сая 4 жил харууллаа. [-X :-q :-t :-t :-t

0  |  0
irgen(71.33.157.11) 2016 оны 05 сарын 07

MANAN giin tuloo canal uguhgyiee canaliin hyydsiig hychingyi bolgono ern canal uguud yadag um

0  |  0
irgen(103.57.92.129) 2016 оны 05 сарын 07

demjij bna

0  |  0
Zochin(117.114.129.168) 2016 оны 05 сарын 07

Ter ueiin MAXN odoo MAN bolj neree uurchilj huuchin neree avsan baigaag ard tumen bugd medne odoo baigaa MAXN bol shineer garch irsen nam

0  |  0
Zochin(117.114.129.168) 2016 оны 05 сарын 07

Tanaid odoo hen baigaa yum tanih negch hun alga oligtoi ter geed helchih uls turch ch alga yugaa balaaraad bna daa

0  |  0
Tsolmon(117.114.129.168) 2016 оны 05 сарын 07

Enkhbayariin eliirel

0  |  0
Ганаа(203.91.117.2) 2016 оны 05 сарын 06

Монголчууд Ардчилалын 26н жилд хэсэгхэн зуур л нэг гэрлийг харсан шүү Тэр үе бол 2000-2009 он Бид өргүй боллоо гэж цээж тэнэгэр алхдаг болсон Үр хүүхэд маань сургууль дээрээ цай уудаг болсон гэд бичвэл машг олон зүйлийг бидний төлөө хийсэн хүн шүү Одоо тэр үзэгдээд өнгөрсөн гэрлийг бүр хажудаа авчирч асааж гэрэл гэгээ илч тэжээлийгнь хүртмээр байна шүү дээ Энийг бид сонгуульд хэр оролцохоос хамаарна шүү МАНАНгаас юу ч хүсээд юунд нь найдаж сонгоод нэмэргүй болсон гэдгийг л ойлгоцгоо Монголчуудын сонголт МАХН байх болно

0  |  0
Жонж(59.153.85.115) 2016 оны 05 сарын 06

... Н.Энхбаяр - Цолмон нарын МАХН - г тараах боломж байхгүй юу? --- Хуульд бол Нэг намын өөрчилсөн нэрийг өөр нам хэрэглэж болохгүй гэдэг биз дээ

0  |  0
Болд(64.90.176.84) 2016 оны 05 сарын 06

Үнэхээр зөв бичжээ. МАНАНгйин дарлалаас зөвхөн МАХН аварч чадна шүүдээ.

0  |  0
танхай залуу(203.169.50.152) 2016 оны 05 сарын 06

МАН АН ЧИНЬ ЕСӨН ЖОРИЙН ЮМ ХИЙСЭНШ ДЭЭ ТЭГЭЭД ӨӨРӨСДИЙГӨӨ НЭР ЦЭВЭР ГЭЖ БОДОО ЮУ? ОДОО МАН АН НЭР ТӨР ЧИНЬ ЦЭВЭРШИХГҮЙ ЭЭ ОЙЛГОСОН УУ? МАЛУУ ДАА БИТХИЙ ӨӨРӨСДИЙГӨӨ ИХ ЮМАНД БОД ЗА ЮУ? ТА ХЭД ХЭД ШИГ ЭНХБАЯР ЭХ ОРНОО ГАДНИЙХАНД ЗАРААГҮЙ ШҮҮ

0  |  0
Зангараг(107.6.150.26) 2016 оны 05 сарын 06

Гоё уриалга бна МАНАН төр СОНГУУЛИАР гарвал энээс дор үзэгдэл гарна Зул бөхөхиин өмнө МАХН бадмалж чаднаа МАХН амжилт хүсье

0  |  0
Борхүү(107.6.150.26) 2016 оны 05 сарын 06

Төр маань МАНАН будангүй Түмэн олон маань ажил амьдралтай Түмний төлөө нам маань урвагч, шарвагчгүй Тусгаар тогтнол маань бат бөх Төрийн сонгууль маань шударга болог! Их гоё уриалга байна. Өнөөгий нийгэм МАНАН засаглалын доор улс орон н мөхөж байхад та нараас өөр жинхэнэ улс төрчид энэ УИХд алгаа АРд иргэдтэйгээ ойр байгаарай бид үргэлж та нартай хамт шүү

оюун(152.26.66.134) 2016 оны 05 сарын 06

энэ нийгэмд бухимдах зүйл маш олон байгаа харин энэ уриалга амьсгаа авхуулж сэтгэл өөдрөг болгож байна МАНАН тэртээ тэргүй иргэдээ умартаж тоглолоо одоо бид нийгмээ шинэчилж МАНАНг гудманд хаяна энэ сонгуульд МАХН ыг дэмжинэ

ТАНХАЙ ЗАЛУУ(203.169.50.152) 2016 оны 05 сарын 06

МАН АН ЧИНЬ ЕСӨН ЖОРИЙН ЮМ ХИЙСЭНШ ДЭЭ ТЭГЭЭД ӨӨРӨСДИЙГӨӨ НЭР ЦЭВЭР ГЭЖ БОДОО ЮУ? ОДОО МАН АН НЭР ТӨР ЧИНЬ ЦЭВЭРШИХГҮЙ ЭЭ ОЙЛГОСОН УУ? МАЛУУ ДАА БИТХИЙ ӨӨРӨСДИЙГӨӨ ИХ ЮМАНД БОД ЗА ЮУ? ТА ХЭД ХЭД ШИГ ЭНХБАЯР ЭХ ОРНОО ГАДНИЙХАНД ЗАРААГҮЙ ШҮҮ

0  |  0
zochin(177.130.59.66) 2016 оны 05 сарын 06

Төр маань МАНАН будангүй Түмэн олон маань ажил амьдралтай Түмний төлөө нам маань урвагч, шарвагчгүй Тусгаар тогтнол маань бат бөх Төрийн сонгууль маань шударга болог! Таалагдаж байна. Одоо ард түмнийхээ амьдралыг бодох цаг болсон.

0  |  0
Зангараг(107.6.150.26) 2016 оны 05 сарын 06

zochin odoo урд зүгийн аялагаар бичхээр болимоор юм

0  |  0
zochin(122.201.21.132) 2016 оны 05 сарын 06

MARS CHI NAAD MAKHN -TAYGAA tonil

0  |  0
зочин(103.242.45.50) 2016 оны 05 сарын 06

Танай нам бол дээр үеийн МАХН-тай адилгүй шдэ. Ийм юм ярих гэж энэ нэрийг хүчээр авчаад солиороод бхийн. Энхбаяр дарга чинь намаа юу ч биш болгож байна шүү дэ. Арай дэндүү шунахай зан гаргаж байна. Та нар юу ч ярьсан ард түмэн итгэхгүй.

0  |  0
нараа(23.27.249.37) 2016 оны 05 сарын 06

Энхбаяр чинь тэгээд луйварчин биш үү. Гарлаа гэж бодход Энхбаяр чинь бас иднэ ууна шдээ. тэгхээр идэх үедээ идцэн гар дахиж идэх гэж дайраад одоо хэрэггүй дээ.

0  |  0
марс(190.104.245.39) 2016 оны 05 сарын 06

”Монгол хүний саруул ухаанд би итгэдэг”. Монголчууд сонголт хийхдээ хариуцлагатай, ухаантай хандацгаая. Улс орон, гэр бүл үр хүүхдийхээ ирээдүйг хэний гараар удирдуулах тухай учир. МАНАН эртнээс дахин гарах нүхээ ухаад эхэлчихсэн, сонгуулийг луйврын сонгууль болгох гэж байгаа учир. МАХНд боломж олгож төрд шигдсэн луйвардчдыг түлхэн унагаацгаая

0  |  0
марс(190.104.245.39) 2016 оны 05 сарын 06

_ Монгол улсаа утаа МАНАНгаас салгацгаая хотод МАН юу ч хийгээгүй, АН төсвөөр наадсан. Амлалтууд мөрийн хөтөлбөрөөс биелсэн юм алга. Одоо МАХН-ыг хотод гаргаж улс орноо цэвэрлэцгээе

0  |  0
Top