Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

10.00 цагт: Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулагдана.

10.00 цагт: Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл болон эрдэмтэн судлаачдын “Хогноос чөлөөлье” хэлэлцүүлэг  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн 1 давхарын хурлын танхимд болно.

11.00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдсан 168 айлын орон сууцны барилгын нээлтийн үйл ажиллагаа болно. /Хаяг: БЗД, 8-р хороо, Улаанхуарангийн автобусны эцсийн буудлаас зүүн тийш 300 метр, Батлан хамгаалахын их сургуулийн чанх урд/

11.30 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд оюутан залуучуудын төлөөлөл Хорт хавдар өвчнийг үүсгэж байгаа хуванцар савнаас татгалзах, эрүүл зохистой хэрэглээг дэмжих тухай хэвлэлийн хурал зохион байгуулна.

11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Хүний эрхийн хуульч М.Ичинноров Сонгуулийн хууль хэвлэл мэдээлэл болон сонгогчдын эрх ашгийг хэрхэн зөрчиж байгаа талаар баримт бүхий мэдээлэл хийнэ.

12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Английн архитектор, зохиолдч, сэтгүүлч Дэвид Гоулд Ногоон Хөгжлийн Бодлого, Тогтвортой хотын асуудлууд, экологийн тогтвортой бодлогын чиглэлээр сэтгүүлч, сурвалжлагч нарт зориулсан лекц уншиж, хэлэлцүүлэг хийнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top