“Camel” дэлгүүрээс Чингэлтэй, Хайлаастын уулзвар хүртэл 800 метр автозамыг өнөөдрөөс эхлэн бүрэн хааж, зам засвар хучилтын ажил хийхээр болжээ. Хучилтын ажлыг зургаан өдөр гүйцэтгэх аж.

Тиймээс тавдугаар сарын 22-ны 22:00 цагаас замыг нээхээр төлөвлөсөн байна.  Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3.3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг мөн энэ зун хийх ажээ.