Энэ жил нийслэлийн ойгоос 6100 шоо метр мод бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар энэ онд ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойд цэвэрлэгээ хийх байдлаар 40 га талбайгаас 1200 шоо метр, ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 шоо метр мод бэлтгэх юм байна. Ойн экологийн төлөв байдлыг сайжруулах, түймэр, хөнөөлт шавьж тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр ойг цэвэрлэгээний журмаар огтолдог. Нийслэлийн хэмжээнд Улиастайн Зүүн салааны Их ам, түймэрт нэрвэгдсэн мод бүхий ойд цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа бөгөөд эндээс 1500 шоо метр мод түлээний зориулалтаар ашиглуулахаар төлөвлөж буй аж.

БОНХАЖ-ын сайдын тушаалаар нийслэлийн ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээг 244 ам метр талбайгаас нийт 6300 шоо метр мод байхаар заасан байна. Мөн ойн цэвэрлэгээний огтлолтоор ойгоос бэлтгэсэн модны 100 шоо метр тутамд аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн хөрөнгөөр гурван га талбай ойжуулахыг үүрэг болгожээ. Ойн цэвэрлэгээний огтлолт болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 36.3 сая төгрөг төвлөрүүлэх гэнэ.

unuudur.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top