АСЕМ-д үйлчлэх жолооч нарыг бүртгэж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үйлчлэх тээврийн хэрэгслийн жолооч нарыг бүртгэж эхэлжээ. Материалыг Автотээврийн үндэсний төвд маргааш 12.00 цаг хүртэл хүлээж авах юм байна.

Ингэхдээ жолооч нар дараах шаардлагыг хангасан байх ёстойг анхаарна уу.

Тээврийн боловсролтой, 28 наснаас дээш, туршлага 10–аас дээш жил, Д ангиллаар 5-аас дээш жил ажилласан тус ангиллаар мэргэшсэн жолооч байх

2015 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш зам тээврийн осол зөрчил гаргаж байгаагүй зөрчлийн оноо бүрэн байх

Гадаад хэлний зохих түвшиний мэдлэгтэй байх

Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх

Байгууллагын тодорхойлолт

Бүрдүүлэх материалын тухайд:

Ажилд орохыг хүссэн анкет 1 дүгээр маягт 1 %
Иргэний үнэмлэх хуулбар
Жолоочийн үнэмлэхийн хуулбар
Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн хуулбар
Авто үйлчилгээ мэргэшсэн жолоочийн сургалт хариуцсан хэлтэст “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн шалгалт өгөх  /Шалгалтын хураамж 9900 төгрөг төлөх/
Дашрамд дурдахад, Дээрх шаардлагыг хангасан жолооч нар Сүхбаатар дүүрэг Хоёрдугаар хороо, Засгийн газрын 13 дугаар байрны залгаа, Автотээврийн үндэсний төв, хоёр давхар 202 тоотод материалаа өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top