“Босоо хөх Монгол”-ын гишүүдийг хорьжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 17

Өнгөрсөн амралтын өдөр “Босоо хөх Монгол” ТББ-аас санаачлан Эх орончдын анхдугаар чуулган гэх арга хэмжээг зохион байгуулсан. Тэгвэл тус байгууллагын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээллээр бол тэд гадны иргэдийг айлгаж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр хоригдсон гэж байна. Харин тус ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан хэлэхдээ   чухам яг ямар үндэслэлээр хорьсныг сайн мэдэхгүй ч, Эх орончдын анхдугаар чуулганд цугласан 1000 гаруй хүн оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаж Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөнтэй холбоотой болов уу гэж хардаж байгаагаа хэлсэн байна.

Тус хөдөлгөөний тухайд үе үе ширүүхэн үйл ажиллагаа явуулчихдаг нь үнэн. Сүүлийн жишээ гэхэд УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах товыг тодорхой хугацаагаа тэд хойшлуулж чадаж байсан юм. Тэрчлэн цөмийн асуудалтай холбоотой гурван конвенц, нэг протоколыг иргэний нийгмийн байгууллагууд эрс эсэргүүцсний тэргүүнд  Босоо Хөх Монголын нөхдүүд магнайлж байсан. Улмаар Төрийн ордны баруун хаалган дээр цугларан жагсах үеэр  ордны баруун хаалганы гадна үл мэдэх шар нунтаг цацсан нь онцгойгийнхон хамгаалалтад авахад хүргэж байсан.

Эх сурвалж: Шуурхай.мн

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦОЙЛСОН ЦАГААН ШОНХО(103.26.193.126) 2016 оны 05 сарын 18

ЦААДАХААСАА АВАХ ЁСТОЙ БОЛООД Л АВАА БИЗ. ХЭРВЭЭ ХЯТАДЫН ”ХЭВТЭЭ УЛААН ЛУУНУУД” ГЭЖ БҮЛГЭМ БАЙГААД БЭЭЖИНД МАНАЙ МОНГОЛ ХҮНЭЭС МӨНГӨ НЭХЭЭД АВЧИХСАН БОЛ ХЯТАДЫН ЦАГДАА ТООЖ ХАРАХ Ч ҮГҮЙ ЗУА ЗУА ЗАМААС ЗАЙЛАА ТАНАА МАНАА ХАМААГҮАА, ТА НАР НААДАХИЙХЭЭ ГИНЭЖИЙГЭЭ АБАА БӨГӨЖИЙГӨӨ АБАА Л ГЭНЭ. ТЭГХЭД МОНГОЛЫН ЦАГДАА ХЯТАД ХҮН ХОЁР НЭГ ЗООСНЫ ХОЁР ТАЛ БОЛСОН ШҮҮ ДЭЭ. БАРИЛГА ДЭЭР ЗОДУУЛЖ БАЙГАА МОНГОЛ АЖИЛЧИНГ БИШ ЗОДСОН ХЯТАД ДАРГЫН ТАЛД ОРНО.ЖИШЭЭ НЬ БОГДА-АР, ШАНГРИЛАГЫН БАРИЛГА ДЭЭР. НОДНИН НЭГ ШӨНӨ 800 ЦАГДАА ХӨДӨЛЖ ХОЁР ХЯТАДЫГ АЛСАН ЗАЛУУСЫГ ДАРХАНЫ ЗАМААС БАРЬЖ БИЛЭЭ.

0  |  0
Top