Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

09.30 цагаас Удирдлагын академийн, 301 тоот хурлын зааланд

“Монгол Улс сонгуулийн жилд” Сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал 0болно.

10.00 цагт Эко орчин ТҮК

Нийслэлийн захирагчийн алба, ХУД-ийн хог тээвэрлэгч Эко-Орчин ХХК хамтран хог тээвэрлэгч компаниудын хамтарсан туршлага солилцох уулзалтыг зохион байгуулах гэж байна. 

10.00 цагт МУИС-ийн хичээлийн 3 байрны 217 тоотод

БНТУ-ын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, Монгол улсын их сургуулийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хамтран Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээг  үзэглэнэ.

10.30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн хурлын танхимд

Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэвлэлийн хурал болно. 

10:30 цагт

Гандийн гудамжны 1.6км, Баянмонгол хорооллын 1.1км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд тус тус 05.24-29-нд зам хэсэгчлэн хаахаар болсон. Зам хаах үед хийх хөдөлгөөн зохион байгуулалтын талаар мэдээллийг өгнө.

11.00 цагаас МУҮНС-гийн 1-р давхарт

Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд болох Дэлхийн музейн өдөрт зориулсан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

11.40 цагаас Мишээл экспо төвд

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Харилцаа холбооны салбарын 95 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "ICT expo 2016" үзэсгэлэнгийн нээлтэд оролцож, үг хэлнэ.

12.00 цагт Үндэсний мэдээллийн төвд

“Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөх тухай хэвлэлийн бага хурал болно. 

12.20 цагт Авто тээврийн үндэсний төвд

"Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцоно.

Улаанбаатар хотын музей байгуулагдсаны 60 жилийн ой, Олон Улсын музейн өдөрт зориулан “Социалист Улаанбаатар” сэдэвт музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлт болно.

12.30 цагт МҮЭХ-ны төв байранд

МҮЭ-ийн холбооноос төсвийн тодотгол хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийг Засгийн газраас дахин шаардсан талаар хэвлэлийн бага хурал болно.

Буянт-Ухаа хороололд

Түрээсийн орон сууцны түлхүүр гардуулах арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ оролцоно.

13:00 цагт Сүхбаатар дүүргийн 6-р хороо 24а байр ТТЭН-ын байранд

“Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам”-д Баянзүрх дүүргээс элсэж буй шинэ гишүүддээ намын батлах гардуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top