Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалтай гарлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Төсвийн зарлагыг төлөвлөснөөс бага түвшинд барьж байгаа ч алдагдалтай баталсантай холбогдуулан төсвийн гүйцэтгэл алдагдалтай гарч байгаа тухай Сангийн сайд мэдээллээ. Оны эхний дөрвөн сарын байдлаар нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 663.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн орлого, тусламжийн нийт дүн 1.65 их наяд төгрөг буюу орлогын түвшин төлөвлөснөөс 10.9 хувиар доогуур гарчээ. Харин өнгөрсөн жилийн эхний дөрвөн сартай харьцуулахад 23 тэрбум төгрөгөөр доогуур дүн болж байна. Нийт зарлага, цэвэр зээлийн нийлбэр дүн өнгөрсөн оны мөн үеэс 398 орчим тэрбум төгрөгөөр өндөр зардалтай гарлаа. Энэ нь төлөвлөсөн зардлаас 24.9 хувиар доогуур түвшинд байгаа аж. 2016 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлогыг 7 их наяд төгрөг, нийт зардлыг 7.9 их наяд төгрөг байхаар, алдагдал 940.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 3.4 хувьтай тэнцэх хэмжээгээр баталсан байна. Оны эхний дөрвөн сарын байдлаар төлөвлөсөн жилийн нийт орлогын 23 орчим хувь нь төвлөрсөн бол төлөвлөсөн зарлагын 28 хувь нь зарцуулагджээ. Төсвийг тодотгох шаардлагатай байгааг Сангийн сайд Б.Болор онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Арт(202.9.40.156) 2016 оны 05 сарын 18

ЭХНИЙ ЕГУУЛБЭРЭЭ УНШ. ТЭНЦВЭРЖУУЛСЭН ТЭНЦЭЛ ГЭЖ ЮУ ВЭ? ЮУ БИЧИЖ БАЙГААГАА ОЙЛГОЖ БАЙНА УУ???????!!!!

0  |  0
Top