Амьдрал тань нэг л болохгүй байна уу?

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Хувь заяандаа гомдоллохын оронд Хорвоо Ертөнц хэзээд чанга шударга байдаг, харин би л ямар нэгэн болохгүй зүйл хийгээд байна даа гэж бодож үзсэн үү? Орчлон хорвоод амьдрах хэдэн үндсэн зарчим байдаг. Тэдгээрийг мэдэхгүй байлаа гээд хариуцлагаас мултрах нь үгүй. Харин мэдээд авбал эв зүйтэй, аз жаргалтай амьдрахад тань туслах болно.

 Орон зайн хууль 

Та улиг домог болтол залхаасан зүйлсээ сайн дураараа өөрчлөх хэрэгтэй. Хэрвээ танд шинэ гутал хэрэгтэй бол хуучнаа хая. Шинэ хувцас хэрэгтэй бол шүүгээгээ сулла. Хуучнаасаа салж байж л шинэ юмтай болно.


 Төсөөллийн хууль 

Эхлээд та ололт амжилтаа санаандаа төсөөлөн бод. Төгс төгөлдөр төсөөллөө цаасан дээр бичээд хэнд ч бүү үзүүл. Гарын доор хадгалж байгаад үе үе уншиж, баяжуулж, мөрөөдөж байгаарай.


 Бүтээхүйн хууль 

Мөрөөдөл, төсөөллөө бодит байдал болгон хувиргахын тулд бүхий л идэвх тэмүүлэл, хүчин чадал, зөн совингоо ашиглан ажилла.


 Өгч авахын хууль 

Та хэн нэгэнд өглөг өгвөл тэр чинь 10 дахин ихсээд буцаж ирдэг. Та олсон бүхнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй.


 Аравны нэгийн хууль 

Хорвоо өөрийн хувийг ямагт авч байдаг. Та олсон бүгдийнхээ аравны нэг хувийг аливаа сайн сайхны төлөө зарцуулж байгаарай. Мөнгө бол үүний нэг л хэлбэр. Найрсаг харилцаа, өмөг түшиг, дэмжлэг тусламж бүгд энд багтана.


 Өршөөлийн хууль 

Хэрвээ та бусдыг уучлан өршөөж чаддаггүй бол, сэтгэл санаа чинь үзэн ядалт, хар хороор хучигдсан бол энэ бүхэн таныг дотроос чинь идэж танд ирэх сайн сайхан бүхнийг хөөн зайлуулж байдгийг санаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top