“МИАТ 60 Марафон” бүх нийтийн марафон гүйлт болно

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК 60 жилийн ойн баяраа угтан энэ сарын 21-ний бямба гаригт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хамтдаа аялсан нэгэн жаран” уриан дор нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн арга хэмжээ “МИАТ60 Марафон” бүх нийтийн марафон гүйлтээр эхлэнэ. 21км-ийн зайн марафон гүйлтэнд 18-аас дээш насны бүх хүн оролцож болох бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн – Дүнжингаравын урд зам – Баянзүрхийн товчоо – Скай рекортын зам – Маршалын гүүр – Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол талбай гэсэн маршрутаар зохион байгуулагдана. Марафон гүйлтийг МИАТ ТӨХК хөнгөн атлетикийн “Үчимбэр” клубтай хамтран зохион байгуулах юм

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top