438 нэр төрлийн импортын бодис бараа бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Экспорт импортын хяналтын хэлтсээс Улаанбаатар хотын гүний гаалийн хяналтын 13 бүсүүдэд Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг  4  хяналтын чиглэлээр эхний 3 сарын байдлаар давхардсан тоогоор нийт 1477 аж ахуй нэгжийн 76980,6тн бараа бүтээгдэхүүнд хяналт хийснээс эрсдэлийн шалгуур үзүүлэлтээр  их эрсдэлтэйд үнэлэгдсэн 270 аж ахуйн нэгжийн 438 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд   лабораторийн шинжилгээтэй хяналт шалгалт хийсэн.

Үүнд:

  1. Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтаар : 122 аж ахуйн нэгжийн 253 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулсан. Үүнд: Янжуур тамхи 37.9%, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүн 1.1%, хүүхдийн тоглоом 2.3%, хүнсний сав баглаа боодол 1.5%, боловсруулсан хүнс 46.2%-ийг эзэлж байна.
  2. Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр: 89 аж ахуйн нэгжийн 117 нэр төрлийн бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулсан. Үүнд: Элсэн чихэр 15.3%, цагаан, шар будаа 6.8%, ургамал, ургамалын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн 77.9%-ийг эзэлж байна.
  3. Эм био бэлдмэлийн хяналтаар: 58 аж ахуйн нэгжийн 59 нэр төрлийн эм, биологийн идэвхит бүтээгдэхүүнээс дээж авч, шинжилгээнд хамруулсан байна.
  4. Байгаль орчны хяналтаар: 1 аж ахуйн нэгжийн 9 нэр төрлийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг шинжилгээнд хамруулсан байна.

Импортын хяналтаар хаяг шошгололт, зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэхгүй байх, бичиг баримтын бүрдэл дутуу зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч холбогдох арга хэмжээг авах ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top