Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ICT EXPO-2016” үзэсгэлэнг нээж цан цохилоо

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 18

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, Цахилгаан холбоо, мэдээлэлжсэн нийгмийн дэлхийн өдрийн хүрээнд зохион байгуулагдаж буй ICT EXPO-2016 үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаа Мишээл ЭКСПО-д боллоо.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өдгөөгөөс 10 жилийн өмнө Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын анхны дарга байхдаа “Мэдээлэл, харилцаа холбооны технологи-85” үзэсгэлэнг эх орондоо анх санаачлан, нээж байснаас хойш салбарынхан нь уламжлал болгон зохион байгуулсаар 10 хаврыг үдэж байгаа юм.

“Энэ бол хурд тэмүүлэл, шинжлэх ухааны дэвшил, шинэ санааны бэлгэдэл, хил хязгааргүй тэлэн хөгжиж буй мэдээлэл, харилцаа холбооны ололт, давуу талуудыг олон нийт, өргөн түмэн хэрэглэгчдэд таниулан сурталчлах хүндтэй индэр, мэргэжлийнхэн болон сонирхогчид уулзах талбар юм” гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үзэсгэлэнг нээж хэлээд “Хязгааргүй боломж” уриан дор нээж байгаа 10 дахь удаагийн ICT EXPO-2016 нь дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчдийг татах сонирхолтой үзмэр, хамгийн сүүлийн үеийн ноухау, шилдэг шийдлийн иж бүрдлийг агуулж байгаа гэдэгт итгэлтэй байна гэлээ.

- See more at: http://zasag.mn/news/view/13663#sthash.DsVWzaqH.dpuf

Засгийн газар бодлого, үйл ажиллагаандаа мэдээлэл, харилцаа холбооны салбарын шинэчлэлийг тэргүүлэх ач холбогдолтой гэж үздэг. Төрийн олон талт үйлчилгээг цахимжуулах, үүрэн холбоонд LTE буюу 4G үйлчилгээг нэвтрүүлэх, хот, хөдөөгийн интернэт хэрэглэгчдийн үнийн түвшинг ойртуулах, алслагдсан гэр хорооллын иргэдэд өндөр хурдны интернэт найдвартай хүргэх дэд бүтцийг бий болгох, үндэсний роуминг үйлчилгээг нэвтрүүлэх болон гар утасны дугаараа өмчилж оператор компаниа сонгоход эрх зүйн орчин бүрдүүлэхэд мэргэжлийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Цаашид ч мэдээлэл, харилцаа холбооны салбарын бодлого, үйл ажиллагааг илүү оновчтой болгох чиглэлээр мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудаас дэвшүүлэх аливаа бүтээлч санал санаачилгуудыг бүх талаар дэмжиж ажиллахаа Засгийн газрын тэргүүн илэрхийлээд энэ салбарын хөгжил улс орныхоо нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд тэргүүлэгч байхын ерөөлийг дэвшүүллээ. Тэрээр дараа нь  “ICT EXPO-2016” үзэсгэлэнг үзэж сонирхлоогэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

- See more at: http://zasag.mn/news/view/13663#sthash.DsVWzaqH.dpuf

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
He(103.212.117.166) 2016 оны 05 сарын 18

Ter tag tsihison ch hamagui

0  |  0
Top