Замын чиглэл заах 20 самбарыг байршуулна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

2016 онд хотод замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулахаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулаад байна. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцсөний үндсэн дээр байрлалыг тодорхойлон байршуулж байна.

Одоогоор Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт 2, Их Монгол улсын гудамжинд 2, Баянхошууны хөтөлд 1, Баянхошууны тойрог буюу Баруун, Зүүн салааны уулзварт 2, Сонсголон 22-ын товчоо чиглэлийн замд 2, Нисэхийн тойрогт 1 мэдээлэх самбарын тулгуурыг байрлуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top