Мансардын 168 өрхөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус газраас өнгөрсөн хугацаанд хийсэн хяналт шалгалтын талаарх мэдээллийг хүргэв. Тухайлбал нийслэлийн төвийн 4 дүүрэгт нийт 592 өрхийн мансардын барилга баригдаж ашиглалтанд орсон боловч өнөөдрийг хүртэл 168 өрх үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоогүй байгаа асуудалд шалгалт хийсэн байна.  Энэ хүрээнд тухайн мансардыг барьж ашиглалтад оруулсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд хэрэглэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа аж. Эд хөрөнгийн гэрчилгээ авч чадаагүйн улмаас тухай иргэн төрийн үйлчилгээг хүртэж чадахгүйд хүрээд байгаа юм.  

Тийм учраа уг асуудлыг шийдвэрлэх зорилгоор агентлагийн даргын тушаалаар холбогдох албаныхны төлөөллийг оруулсан өмчлөх эрхийг гэрчилгээг олгогдоогүй зөрчлийг арилгах ажлын хэсгийг байгуулан ажиллаж эхэлжээ. Ажлын хэсгийн дүгнэлтээр Нийслэлийн засаг даргад 2016 оны 1/567 дугаартай асуудал шийдвэрлэх албан бичгийг хүргүүлэн ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2016(103.26.193.167) 2016 оны 05 сарын 19

ман- мөнхбаяр алимаа нарын үёд хуучины 5 давхарууд дээр давхарлаад маш муухай юм хийсэн. :-t X_X X_X

0  |  0
Top