1072 хувьцаатай холбогдсон цуурхал тараасан этгээдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 19

Тавантолгойн 1072 хувьцааг худалдан авч байна гэсэн мэдээллийн дагуу өнгөрөгч сард нийслэлийн хэд хэдэн бүсэд иргэд олноороо цугларч хувьцаагаа худалдах оролдлого хийцгээсэн. Харин энэ тухай цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ, 1072 хувьцааг худалдан авсан, зарж борлуулсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэдгийг хэлээд  энэ тухай ташаа мэдээллийг санаатайгаар тарааж, зохион байгуулж, иргэдийг бөөгнүүлж, ямар нэг санаа зорилго агуулж байгаа хүмүүсийг олж илрүүлж, холбогдох хуулийн дагуу хариуцлага ноогдуулах болно гэдгээ мэдэгдсэн юм.

Тэгвэл цагдаагийн байгууллагын шалгалтын үр дүнд "Дархан Монгол ногоон нэгдэл" төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь иргэдийн 1,072 ширхэг худалдан авч байна гэх худал цуурхал тараасан болохыг олж тогтоожээ. Тэрбээр өөрийгөө Монголын Залуучуудын Холбооноос явж байна гэж танилцуулан 1,072 ширхэг хувьцааг худалдаж авна хэмээн цуурхал тараасан аж.

Түүнийг ямар зорилгоор цуурхал тараасныг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(103.212.117.166) 2016 оны 05 сарын 20

Naad humuusiig chin medehgui.odoo emeelted olon udur humuus oocherloj bn.ene bas tsuurhal uu

0  |  0
Top