Гэмт хэргийн талаар мэдээлэл өгнө

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 20

Төв аймгийн Алтанбулаг сумын II багийн нутаг Булгийн тохой гэх газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдсон. Уг мэдээллийг цагдаагийн байгууллагад анх Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Шувуун фабрик”-д оршин суух хаягтай иргэн Д өгсөн байдаг. 

Цагдаагийн байгууллага энэ талаарх мэдээллийг худалдан авахаа мэдэгдэж байсан бөгөөд уг цогцос 40 орчим насны, эрэгтэй, үүдэнд шүд бүрэн, уруул дээр болон доор оочин сахалтай, 167-175 см өндөртэй хүнийх хэмээн таамаглаж байсан юм.

Тэгвэл уг хэрэг дээр Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг ажиллаж зарим содон шинж тэмдгийг илрүүлжээ. Энэ талаар болон хэргийн шалгалтын явцын талаар өнөөдөр 10.30 минутаас Улаанбаатар хотын цагдаагийн газарт сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top