Өнөөдөр Монголд

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 20

09.00 цагт: Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. Утас: 99071382 , 88134454


09.00 цагт: "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн чиг хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын зааланд болно.


10.00 цагт: Дэлхийн хэмжил зүйн өдөрт зориулсан "Динамик ертөнц дэх хэмжил" сэдэвт семинар Жуковын музейн хойд талд "Park hotel" 2 давхарт хурлын танхимд болно. Утас: 99650498


10.00 цагт: "Нарны будаа" үйлдвэрийн газарт цагаан будаа импортлогч аж ахуй нэгжүүдэд хүнсний аюулгүй байдал хорио цээрийн дэглэмийг мөрдүүлэх зорилгоор импортоор оруулж ирсэн хальсалсан цагаан будааг өнгөлж, цайруулах савлах, үйл ажиллагаатай танилцуулах үзүүлэх сургалт зохион байгуулна. Утас: 99177662


10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 4 дэх жилдээ зохион байгуулж байгаа ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болно. Утас: 99077535


10.00 цагт: Хил хамгаалах байгууллагаас МҮОХ-той хамтран олимпийг сурталчилах зорилгоор өрнүүлж байгаа “Олимпийн бамбар дархан хилд” аяны бамбарыг МҮОХ-онд хүлээлгэн өгөх арга хэмжээ болно. Утас: 99043990, 88200369, 99911171


10.00 цагт: НМХГ-ын хурлын танхимд хүнсний бүтээгдэхүүн импортлогч 50 гаруй аж ахуйн төлөөлөлүүдийг оролцуулан ЭМСЯ, НЭМХ, ШУТИС-ийн багш, мэргэжилтнүүдтэй хамтран, Монгол улсад транс тосны хэрэглээ, импортын талаар хэлэлцүүлэг хийнэ.  Утас: 91887887


10.00 цагт: "Миний гэр ЭКСПО 2016" Барилга, орон сууцны тохижолтын үзэсгэлэнгийн нээлт "Хүннү Молл"-д болно. Утас: 94358787, 99683153, 88150476, 99935400


10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл 2015 оноос ҮЭ-ийн дотоод үйл ажиллагаанд оролцож, гишүүдийн татварыг зогсоогоод байгаа болон шүүхийн шийдвэр Ц.Энхцэнгэлийг ҮЭ-ийн дотоод хэрэгт оролцсон хэмээн тогтоогоод байгаа гэх асуудлаар МҮЭХ-ны төв байранд мэдээлэл хийнэ. Утас: 99027019


10.00 цагт: Нийслэлийн Соёл урлагийн газраас автомат тоглоомын газрын зөвшөөрлийг хүчингүй болгосонтой холбогдуулан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мэдээлэл хийнэ. Утас:99633381


10.30 цагт: Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Булгын тохой гэх газраас 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдож, Мөрдөн байцаах газар, Төв аймгийн цагдаагийн газрын хамтарсан ажлын хэсэг хохирогчийг хэн болохыг тогтоох, хэрэг учралын газарт цогцсыг хэзээ авчирч шатаасан болохыг тогтоохоор ажилласан болон мөрдөн байцаалтын явцад цогцосны зарим онцлог содон шинж тэмдгийг тогтоосон талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн хурал Улаанбаатар хотын цагдаагийн газрын 108 тоот өрөөнд болно.


11.00 цагт: Төрийн ордон "Г" танхимд УИХ дахь эмэгтэй гишүүд, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 88084368, 99085084


11.00 цагт: Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан энэ сарын 16-17-нд Япон улсад ажлын айлчлал хийгээд ирсэн талаар тус яамны хурлын танхимд мэдээлэл хийхээр боллоо. Утас: 91915340


11.00 цагт: Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран 47 орны 2000 гаруй цэргийн алба хаагчдыг хамрах "Хааны эрэлд" энхийг дэмжих ажиллагааны сургалын талаарх хэвлэлийн бага хурал Зэвсэгт хүчний Жанжин штаб дээр болно. Утас: 70152430, 99121609, 99121715, 266914, 99795099


11.00 цагт: Улаанбаатар хотын цагдаагийн газрын Сургалтын төвийн Нарстай ам дахь хээрийн сургалтын хэсэгт "Цагдаа-95" буухиа тэмцээн болно.  Утас: 70111716, 99996206


11.40 цагт: Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 90, Ахмадын холбоо үүсч хөгжсөний 50 жилийн түүхт ойг угтан зохион байгуулж байгаа "Бахархалын өдөр" өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Цагдаа" цогцолборт болно.


12.00 цагт: Хатан Туулаа хамгаалах Үндэсний хөдөлгөөнийхөнтэй хамтран Туул голын эрэг дагуух хог цэвэрлэх арга хэмжээний нээлт АПУ ХХК-ийн байранд болно.


12.00 цагт: Монголын үндэсний кино урлагийн академиас Академийн дээд шагнал гардуулах ёслолын талаар “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд ОХУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОШУСТөвийн 40 жилийн ойтой холбогдуулан ОХУ-аас Монол улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ахлах реферант, орчуулагч Зимирёв Владимир нар мэдээлэл хийнэ.


12.00 цагт: Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. 


12.00 цагт: "Сайдын цаг" уулзалт Төрийн ордон дахь Засгийн газрын мэдээллийн танхимд болно. Тус уулзалтад Хууль зүйн сайд Д.Дорлигжав оролцоно.


12.30 цагт: Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурхад хүргэж байгаа талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Ардчилсан Институт, Хүний Эрхийн Байгууллагаас (АИХЭБ) томилогдсон Сонгуулийг ажиглах түр хороо нь 2016 оны 5 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотноо албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн талаар мэдээлэл өгөхөөр Чингис Хаан зочид буудлын Хаан танхимд хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99400798


                 17.00 цагт: Сэтгүүлчдэд ГЕОЛОГИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ танилцуулах өдөрлөг болно. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top