Бүтэлгүй дурлалаасаа авах сургамж

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 21

Салалт үргэлж хэцүү байдаг. Яаж ч салж болно: тэр орхиж явж болно, өөр бүсгүйг дагаж явах, таны буруу үйлдлээс болж гомдож уурлаад явах гээд л. Өөрийн хүслээр салаагүй үед сэтгэлийн зовлон дотор давчдуулна. Гэхдээ салалт хэцүү байдаг ч, үүнээс авах 6 сургамжийг өгье.
1. Тэр өөрчлөгдөхгүй

Үерхлийн хамгийн үнэн зүйл бол эр хүн өөрчлөгддөггүй. Яахав зарим сайн зангаараа өөрчлөгдөж болох ч, яг хэрүүлийн үед ямар зан гаргадаг тэр зан нь хэзээ ч өөрчлөгдөхгүй.
2. Барьцах зан

Хосууд ихэнхдээ энэ зангаас болж хагацдаг юм шигээ. “Өмнө нь би ингэсэн болохоор одоо тэр ингэх ёстой” гэсэн бодол хамгийн буруу бодол юм. Хайранд барьцах зан байдаггүй бөгөөд хариу нэхэхгүйгээр хайрладаг юм.
3. Нийтлэг зорилго байх

Нэгэн эрдэмтэн хайрын тухай хэлэхдээ “ Хайр гэдэг өөд өөдөөсөө харах гэсэн үг биш юм. Харин нэг зүгт харахыг хэлнэ” гэсэн байдаг. Түүний ирээдүйн амьдралд та багтаагүй бол тэр таньтай хамт ирээдүйгээ хардаггүй гэсэн үг. Ийм хүн таны урмыг хугалах болов уу.
4. Хувийн орон зай

Энэ бас л эмэгтэйчүүд бидний хийдэг алдаа мөн. Эр хүнийг хэт их мэддэг байх, хаана юу хийж явааг нь үргэлж шалж асуух нь сүүлдээ залхмаар болдог. 2 биендээ орон зайг зөв олгон өгснөөр хосын харьцаа эрүүл байдаг. Утсыг нь нууцаар шалгах, файсбүүк чат гээд л.
5. Ажил чухал уу?

Болзоот залуутай байна гэдэг хамтдаа их цагийн өнгөрөөнө гэсэн үг. Гэхдээ тэр өдөржингөө ажиллаад таньтай амралтын л өдөр уулздаг гэж бодоход харилцаа үргэлж доошоо явж хөндийрч байдаг. Би ч гэсэн ажилдаа хайртай ч өөрийн хувьд үнэтэй гэж боддог хүмүүстээ гаргах цаг яаж ийж байгаад л гаргадаг. Хэрэв тэр залуугийн хувьд хайртай бүсгүй нь биш ажил нь чухал байсан бол та зөв шийдвэр гаргажээ.
6.  Аз жаргал бол сонголт юм

Бид үргэлж өөрийг минь жаргалтай байлгах нэгэн онцгой залууг хайж явдаг. Гэвч яагаад ч юм эмэгтэйчүүд сайн залууг нь биш муу залууг нь сонгодог. Та зүрх сэтгэлээсээ асуугаад үзээрэй “Хэн намайг аз жаргалтай байлгадаг юм бол” гэж.

эх сурвалж: everyday.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top