500 мянгаас дээш хонжвор хожсон иргэдийн НӨАТ-ын баримтыг шалгана

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 21

Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан НӨАТ-ын тохирлоор 400 сая төгрөгийн эзэн тодорсон. Гэхдээ Гааль, татварын ерөнхий газраас хийсэн шалгалтаар тухайн баримт хуурамч болох нь тогтоогдсон тул 400 сая төгрөгийн азтан тодроогүй. Харин ч хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн цагдаагийн байгууллагт шалгуулах болжээ.

Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэн шалгагдах болсон иргэн бол Баянгол дүүргийнх. Иргэн Ц нэгдүгээр сарын сүүлээр Оргил супермаркетаар үйлчлүүлсэн баримтаараа 400 саяын тохирлын азтан боллоо гэж ойлгожээ. Тэрбээр тохирлын шууд нэвтрүүлгийг интернетээр нөхөж үзсэн ч баримтын дугаар яг таарсан. Гэхдээ КҮ АР буюу зурган код зөржээ. Тйимээс Гааль, татварын ерөнхий газраас баримт хуурамчаар үйлдсэн гэж үзээд супер шаггналын эзэн тодроогүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. 

НӨАТ-ын баримтаараа 500 мянган төгрөгнөөс дээш хонжворын эзэн болсон иргэдийг Гааль татварын ерөнхий газраас шалгаж, баримтыг хуурамч эсэхийг тогтоох юм. Хуурамч баримт үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Баянгол дүүргийн иргэний талаарх мэдээллийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хулгайч дарга нар зайл(202.9.40.50) 2016 оны 05 сарын 22

өгөхгүйн тулд та нар хүн золиослож байгаа байх

0  |  0
Зочин(182.160.34.53) 2016 оны 05 сарын 21

Энэ хонжвороо болих хэрэгтэй Харин ч гааль татварыг шалгамаар

0  |  0
Hetsuu yum be(103.57.93.92) 2016 оны 05 сарын 21

Show zasag ard irgedere mun toglohbyum da

0  |  0
Яана даа.(103.10.22.36) 2016 оны 05 сарын 20

Төр ч мань мэтээр тоглож байна даа.

0  |  0
Teneg tolgoitnuud (103.212.118.218) 2016 оны 05 сарын 20

Uurinhu ner registreer burtguulsen bhad yund ni shalgadag yum dandaa 2 ajil hiij bhinma barimta burtguuleed haysan Hun bval yahin avah bolomjgui boljinu

0  |  0
Зочин(202.21.106.141) 2016 оны 05 сарын 20

ТЭГСЭН ДЭЭР..зарим нөт-н мөнгө АТМ-д орохгүй бхийн..хэзээ орох вээ

0  |  0
Top