Ихэнх нутгаар сэрүүхэн байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 23

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: 

Өнөө маргаашдаа говь талын нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна.

 2016 оны 05 дугаар сарын 24-нөөс 05 дугаар сарын 28-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв:  

 24-нд нутгийн зарим газраар, 25-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи 25, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд төв, зүүн зүгийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүсийн нутаг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын талаар шөнөдөө     5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус дулаан байна. 26-наас ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top