Нэмэлт дархлаажуулалт дуусахад хоёр хоног үлдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 23

Өнөөдөр 10.00 цагийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын хамрагдалт 69.6 хувьтай байна.

Энэ удаагийн нэмэлт дархлаажуулалтыг 18-30 насныханд хийж буй бөгөөд улсын хэмжээнд 640 мянган хүн хамрагдах ёстой. Үүнээс өнөөдрийн байдлаар 434588 хүн нэмэлт дархлаажуулалтад хамрагдсан байна.

Өмнөговь аймаг вакцины хамрагдалт 93-тай тэргүүлж байгаа бол Завхан, Хэнтий, Сүхбаатар, Говь-Алтай аймгууд хамралт хангалтгүй байна.

Харин нийслэлд 18-30 насныхны хагас нь байгаа бөгөөд дархлаажуулалтын хамрагдалт 70.9 хувьтай байна.

Өнгөрсөн баасан гарагт энэ тоо улсын дунджид хүрэхгүй байсан. Харин амралтын өдрүүдэд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Нарантуул, Бөмбөгөр, Хархорин худалдааны төв, Гранд их дэлгүүр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хоёр мянга орчим залуусыг дархлаажуулснаар хамрагдалт өсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top