Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 24

09.00 цагт МУИС-ийн IV байрны 2 давхрын 221 тоотод Алабамагийн Их Сургуулийн багш, профессор Жеймс Ж.Кохран “Статистикийг их сургуулийн үйл ажиллагааны менежментийн хичээлийн сургалтад тусгах нь” сэдэвт их сургуулийн статистик, менежмент, эдийн засаг, эконометрикс, хэрэглээний математикийн багш нарт зориулсан илтгэл тавина.

09.00 цагт Blue Sky цамхагт Олон улсын санхүүгийн нийгэмлэгийн ЖДҮ-ийн санхүүгийн салбар хуралдаан болно.  

10.00 цагт Нийслэлийн Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн газар дээр "Хүүхдэд Ээлтэй Улаанбаатар" хөтөлбөр танилцуулна. Мөн энэ зун ажиллах зуслангуудын талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт БСШУЯ дээр “Монгол агуулгыг дэлхийд” уриан дор Контент экспо зохион байгуулагдна.

14.00 цагт Хатан туул голын эргэн тойрон дахь хууль бус лицензийн асуудлыг Өргөдлийн байнгын хороо авч хэлэлцэнэ.

14.00 цагт СУИС дээр БСШУ-ны сайд Л.Гантөмөр оюутны санаачилгыг дэмжих 117 төсөлд шалгарсан оюутнуудад 342 сая төгрөгийн тэтгэлэг олгоно.

15.00-17.00 цагт ОХУ, АНУ, Австаралид суралцсан анагаахын салбарын докторуудын “Хавдрын эрсдлийн талаар ярилцъя” лекц Тусгаар тогтнолын ордонд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top