Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино” гэж заасан байдаг.
Энэ заалтын дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшихээр болсон нийслэлийн хэд хэдэн агентлаг, газрын дарга нарыг гаргасан өргөдөлийнх нь дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2016 оны тавдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Тодруулбал,
Мөн “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨҮГ-ын дарга Н.Баярааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )