УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдана

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр хуралдах байсан ч  ирцгүйн улмаас хойшлуулж, өнөөдөр хуралдуулахаар болсон.

14.00 цагаас зарласан хуралдаанд гишүүн Ц.Баярсайхан, С.Дэмбэрэл нар л ирц бүртгүүлээд байсан юм. Улмаар үдээс хойш хуралдахаар төлөвлөсөн хэд хэдэн Байнгын хороог ч мөн өнөөдөр  хуралдуулахаар болсон байна. Одоо УИХ-аар хэлэлцэх зарим асуудлын талаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдах гэж байна.

Уг нь нэгдсэн хуралдааныг 09.00 цагт зарласан байсан ч АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Засгийн газраас МАХН-ын гурван сайдыг гаргах саналыг хэлэлцэн дэмжсэн юм.

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл болон нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөлөл зэрэг хуулийн хугацаанд батлах ёстой зарим төслийг хэлэлцэх байв.  

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top