”Үргээлэг 2” Канны кино маркетд амжилттай оролцож байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

КАННЫН КИНО МАРКЕТ нь  энэ жил 69 дэхь удаагаа зохион байгуулагдаж байна.

 Энэхүү кино маркетад “Дижитал Агуулга” ХХКомпани сүүлийн үеийн шилдэг 100-аад уран бүтээлийг  Албан ёсны зөвшөөрөлтэйгээр танилцуулах, худалдаалах ажлын албан ёсоор эхлүүлж байна. Эдгээрээс дурьдвал: “Маш нууц”, “Содура”, “Үргээлэг 2”, “Lovers”,  “Босуул” “Тютю” зэрэг кино бүтээлүүд оролцож байгаа бөгөөд эдгээр кинонууд дундаас “ҮРГЭЭЛЭГ 2” МУСК анх удаа Каннын кино маркетын дэлгэцээр гарахаар шаардлага хангаж хуваарь гарсаныг дуулгахад таатай байна.

 

Дашрамд хэлэхэд Каннын кино маркетад оролцож байгаа кинонуудын мэдээллийг агуулсан “POCKED GUIDE” номонд Юнител группын кино продюсингийн Прайм пикчэрсийн “Үргээлэг 2”, “Lovers” кинонуудын танилцуулга багтсан ба энэхүү ном нь жил бүр 10,000 ширхэг хэвлэгддэн тараагддаг юм.

 

 

Каннын кино наадам нь 70 жилийн түүхтэй  дэлхийн хамгийн анхны кино наадам бөгөөд 2015 онд зохион байгуулагдсан кино маркетаар нийт 10.000 кино мэргэжилтнүүд оролцсоноос 3200 продюсер, 2300 дистрибютер компани, 1500 олон улсын менежерүүд мөн 790 фестиваль зохион байгуулагч нар оролцсоноос Каннын кино маркетын цар хүрээг харж болно.

 

Энэхүү кино наадамд Монголчууд амжилттай оролцож чадсанаар олон улсын контентын худалдаанд нэр хүнд өсөх, монголын кино уран бүтээлчдийн үнэлэмж, орлого нэмэгдэх зэрэг монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх сайн талтай юм.

 

Эх сурвалж: shuud.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.9.91.214) 2016 оны 05 сарын 25

Bayar hurgeye, delhiin zah zeeld garah tom alham, uragshaa zaluusaa

0  |  0
Top