Кёкүшүзан Д.Батбаяр мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

Өнөөдөр болох зарим үйл явдлуудыг танилцуулж байна.

10.00 цагт: "Шинэ үе-шинэ өнгө төрх, Монголын улс төрийн үнэт зүйлс" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг "Puma Imperial" Зочид буудлын хурлын танхимд болно.

10.00 цагт: "Төгсөгч-2016" хөдөлмөрийн яармаг Монголын Залуучуудын Холбооны "Залуус" танхимд болно. Хөдөлмөрийн яармагийг МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Хөдөлмөрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэс зэрэг ажил олгогч 30 гаруй байгууллага оролцож, 700 гаруй нээлттэй ажлын байрыг зарлана.

10.30 цагт: Замын-Үүдэд Спортын цогцолбор, Нэгдсэн эмнэлэг барих тендерийг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг хэрхэн будлиантуулсан болон тус барилгууд одоо болтол баригдаагүй байгаа талаар сэтгүүлч Л.Пүрэвням "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Монголын Социал Демократ намаас нийслэлийн Сонгуулийн хорооны хууль зөрчсөн асуудлаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зурлалаа.

11.30 цагт: ИЗНН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигч Б.Баттулга нийслэлийн Сонгуулийн хорооны хууль бус шийдвэрийг эсэргүүцэж ХЭҮК-д гомдол гаргах, улс төрийн өлсгөлөн зарлах талаараа "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 21 аймгийн салбар зөвлөл болон нийслэл хотод нэгэн зэрэг иргэдэд өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх “Иргэддээ-Тусалъя” өдөрлөгийн талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно. Хэвлэлийн бага хуралд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар, НЗДТГ, МХХ-ны удирдлагууд оролцож мэдээлэл хүргэнэ.

12.00 цагт: "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Кёкүшүзан Д.Батбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт: Дарханы МАН-ын хорооноос цаг үеийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12.30 цагт: “Хүүхдийг бүүвэйн дуугаар өсгөж, эхийн сүүгээр хооллоцгооё” сэдвээр Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн Хоол судлалын төв, дуучин Б.Номин-Эрдэнэ нар хамтран "Монгол Ньюс" Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top