Эрүүл мэндийн даатгалын цахим карт нэвтрүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн нэгдсэн цахим сангийн дүрэм”-ийг баталлаа. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын цахим картын загвар, хадгалагдах мэдээлэл, хэрэглэх журмыг тогтсон байна. Эрүүл мэндийн даатгалын мэдээллийн цахим санд даатгуулагчийн үндсэн мэдээлэл, тусламж, үйлчилгээний мэдээллээс гадна, даатгалын сангийн орлого, зарлагын мэдээлэл багтаж байгаа юм. Харин цахим картын санах ойн чипэнд цусны бүлэг, харшилдаг эм, тариа, төлсөн шимтгэлийн хэмжээ, эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн эсэх мэдээлэл агуулагдахаар баталсан байна. Системийг цахимжуулснаар эмнэлгийн байгууллага хооронд үйлчилгээний төлбөрийг богино хугацаанд шилжүүлж, иргэдэд төлсөн шимтгэлийнхээ хэмжээг хянах боломж бүрдэж байгаа аж. Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулиар мэдээллийн цахим сан бүрдүүлэх, цахим карт нэвтрүүлэх ажилд 19.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top