Хэлэлцэх, хэрэлдэхийг ялгаж салга

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

НЭГ. СТРЕССЭЭ ТАЙЛЖ СУР

Стресс, бухимдалтай үедээ ямарч асуудлыг бүү шийдвэрлэ. Тэр тусмаа гэр бүлийнхээ хүнд уураа гаргахыг ямагт тэвчиж бай. Гэртээ чимээгүйхэн ороод хэсэг амар. Дараа нь халуун хөөстэй усанд ороход сэтгэл сэргэж тайвширна. Асуудлыг түр март.

ХОЁР: НӨХРӨӨ БУСДЫН НӨХӨРТЭЙ БҮҮ ХАРЬЦУУЛ

Хүн бүр адилгүй шүү дээ. Нөхрийнхөө үнэлэмж чадвары гухаалаг эхнэр харин ч дэмжиж, өсгөдөг. Цалин мөнгө нь ганц өдрийн дотор өсчихгүй тул дэмий бухимдал үүсгэх хэрэггүй. Гэр бүлийн харьцаа хоёр талаасаа үүрэг хүлээсэн гэдгийг бүү март.

ГУРАВ: БУУЛТ ХИЙЖ СУР

Ямагт өөрийнхөөрөө бүү зүтгэ. Зарим үед таны зөв байсан ч гэр бүлийн уур амьсгалыг бодолцоод буулт хийхэд гэмгүй.Ингэлээ гээд та юугаар ч хохирохгүй. Тайвширсаны дараа тэгж хийвэл зөв байсан гэдгээ нөхөр эхнэр-тээ ойлгуул. Дараагийн удаа таныг сонсох болно.

ДӨРӨВ: ХЭЛЭЛЦЭХ, ХЭРЭЛДЭХИЙГ ЯЛГАЖ САЛГА

Асуудлыг хэлэлцэх нь хэрэлдэхээс тэс өөр. Хэлэлцэх үед бие биеийнхээ үзэл бодол, санал сонирхлыг тэвчээртэй сонсож хүлээн авдаг. Харамсалтай нь зарим хосууд үүнийг ойлгодоггүйгээс хэлэлцэл нь хэрүүл болон хувирчихдаг шүү.

ТАВ: ЯЛИХГҮЙ ЮМНААС БОЛЖ ТОМ ЗҮЙЛЭЭ АЛДДАГ

Хормын төдий зугаа цэнгэлээс болж нөхөр эхнэр-ээ гомдоогоод насан туршдаа мэхлэгч нэр зүүдэг. Хэрүүл болгон дээр эвгүй асуудал чинь сөхөгдөж, амаа таглуулах нь ямар олиг байхав дээ. Иймд өөрсдийн үйлдэлд ямагт хяналт тавьж, аливаа асуудалд тэвчээртэй хандаж байгаарай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top