Ц.Гарамжав: Зуун дамжих бүтээн байгуулалт Монголын брэнд болж монголдоо л үлдэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 25

Дорноговь аймгийн Өргөн суманд Монполимет группын  сүндэрлүүлсэн  “Монцемент” үйлдвэр зуун дамжих томоохон бүтээн байгуулалт болсон. Өдгөө 500 гаруй хүнийг ажлын байраар хангаж дэлхийн хамгийн сүүлийн үеийн байгальд ээлтэй эко технологийг үе шаттайгаар нэвтрүүлж байна. Өнөөдөр тус группынхэн цементийн үйлдвэрийн  хаягдал дулааныг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ барьж энэ жилдээ ашиглалтанд оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ технологи бүхий цахилгаан станц Монголдоо анх удаа гэхээр бахархмаар.

Монполимет группын зөвлөх Ц.Гарамжав  МҮОНТ-ийн хөтлөгч Ш.Гүрбазарын урилгаар “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцож бүтээн байгуулалт, Монгол Улсын хөгжлийн асуудлаар энгийн чөлөөтэй ярилцлаа.  Монголчуудад урам хайрласан, хийж бүтээж болдог гэдгийг мэдрүүлсэн түүний ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Top