Шилдэг хэсгийн байцаагчид тодорлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 26

Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ой, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90 жилийн ойг угтаж нийслэлийн хэмжээнд цагдаагийн хэлтсүүдээс шалгарсан хэсгийн байцаагч нарын дунд зохион байгуулагдсан "ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2016" тэмцээн өндөрлөлөө.

Тэмцээнд хэсгийн байцаагч нар албаны бэлтгэл, бие бялдар, тэсвэр хатуужил, мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадварын түвшингээр өрсөлдөж, шилдгүүд тодорлоо. Тэмцээний тэргүүн байранд 260. 3 оноогоор Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Баярсүрэн, дэд байранд 254.6 оноогоор Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Батболд, гутгаар байранд 231 оноогоор Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч А.Идэр, тусгай байранд Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад А.Бүрэнжаргал нар  шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top