АSЕМ-ийн төлөөлөгчид байрлах 40 зочид буудал бэлтгэлээ хангажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

АSЕМ-ийн түнш зочид буудлаар сонгогдсон 44 зочид буудлаас 4 зочид буудал саналаараа татгалзаж, 40 зочид буудал төлөөлөгчдийг хүлээж авахаар болжээ. Эдгээрээс Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдээс 20 зочид буудал зээлээ аваад байгаа юм байна. Буудлуудын захиалга нэгдсэн системтэй болж олон улсын жишгээр i-hotel цахим хуудсаар захиалгаа авч байгаа аж. Түүнчлэн түнш зочид буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урласан бэлэг дурсгалын цэг ажиллуулахаар болжээ. Үүнээс гадна АSЕМ-ийн хүрээнд 800 гаруй иргэдийг мэргэжил олгох сургалтад хамруулахаас 472 иргэн гэрчилгээгээ авсан бөгөөд тэдгээрийн 80 хувь нь буюу 377 иргэнийг ажлын байранд зуучлаад байна. Харин зочдод олгох гарын бэлгэнд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн сонгох ч хэт үнэтэй бүтээгдэхүүн авахгүй гэдгийг Гадаад хэргийн сайд мэдээллээ. Ирэх 7 дугаар сарын 15-16-нд зохиогдох АSЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтад одоогоор 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top