Бүсгүй хүнд хийж болох ажил, болохгүй ажил бий

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

Ажил хүнийг голхоос биш хүн ажлыг голж болохгүй гэх үг байдаг. Гэсэн ч эмэгтэй хүн хийхийг хориглосон ажлын байр гэж байдаг аж. Эмэгтэй хүний биеийн онцлогт үл тохирох ажлын байранд ажиллах нь үргүйдэл, савны хавдар гэх мэт хортой нөхөж баршгүй хохиролд хүргэдэг учраас эмэгтэй хүн ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан дараах 12 төрлийн, 74 ажлын байр багтдаг юм байна.

НЭГ. Уул уурхайн олборлох үйлдвэр
- Газар доорх бүх төрлийн ажил, газрын тос олборлох, нэрэх шатдаг хий ашиглах,

ХОЁР. Арьс ширний үйлдвэр

- Арьс ширний идээлэх, натри, хромын шим бэлтгэх зэрэг шохойн дамжлагын бүх ажил, идээлсэн ширийг зөөж хураах,

ГУРАВ. Шилний үйлдвэрлэл
- Шилний амаар үлээх, карбид гараар бутлах,

ДӨРӨВ. Нэхмэлийн үйлдвэрлэл
- Аналины давс, флюкс гараар бэлтгэх, гидрохлорит гар ажиллагаагаар бэлтгэх,

TAB. Хэвлэлийн үйлдвэрлэл
- Хэвлэлийн хэвлэгч, офсет хэвлэл, цайр зургийг буулгах, хордуулах, стреотип цутгах, тугалга хайлуулах, үсэг цутгах, нэгтал огтолгоо машины машинч,

ЗУРГАА. Оёдлын үйлдвэрлэл
- Эсгэх дамжлагын нарийвчилсан болон хэсэгчилсэн огтолгооны машинч, тустэй зориулалтын пресс индүү ажиллууах,

ДОЛОО. Махны үйлдвэрлэл
- Мал, гахай, шувууг мэдрэл алдуулах, цусалгаа хийх, мал нядлах, аммиакан хөргүүртэй зооринц ажиллах,

НАЙМ. Тээвэр
- Төмөр замын тээвэр вагон холбогч, найруулагч, хос дугуйн жийрэг, мөөр суулгах, гүүрийн слесарь, дэр мод идээлэх, ачиж буулгах, яндан цэвэрлэх, хөөлгөх,үлдээх, ивүүрчин, вагон доогуур орж үйлчилгээ хяналт хий, илчит тэргэний дизель, туслах тоноглол, түлш цахилгаан моторын засварлах хүнд механизмын жолооч,
- Усан тээвэр-усан онгоцны дизельчин, залуурч, усан цэрэг, усанд шумбах, усан онгоцны механик, усан замын тэмдэг тавих,
- Авто тээвэр-2.5тн-оос дээш даацын автомашин, 25-аас дээш суудалтай автомашины жолооч, агуулах резерваур, цистернийн дотор засвар хийх гагнах,

- Агаарын тээвэр-нисэх онгоцны механик, нисэх онгоцны холбоочин, онгоц болон түүний үйлчилгээ хийх,

EC. Барилга угсралт
- Яндан хоолой угсрах, худаг малтах, хавтан гараар цутгах, эвдэж буулгах, чулуу бутлах, автоклавчин,

АРАВ. Нийгмийн үйлчилгээ
- Бохир усны шүүр цэвэрлэх, бохир усны шугамын сантехник,

АРВАН НЭГ. Мод бэлтгэх, боловсруулах үйлдвэрлэл
- Мод бэлтгэх, ycaap yгсpax бүх дамжлага, гуалин гараар ачиж буулгах, доод агуулахад мод тайрах, ялгаж хураах, цаасны үйлдвэрийн хлор найруулах мод бутлах,

АРВАН ХОЁР. Түгээмэл ажил, мэргэжил
- Антен, мачтын ажил, битум асфальт чанах, уулын аврах ажил, шүрэрчин, гал сөнөөгч, мөнгөн устай харьцаж ажиллах, мөнгөн устай будаг найруулах будах, бүх төрлийн уурын зуухны галч, шатах тослох материал хадгалдаг цестерн, танкинд орж цэвэрлэх, будах, засварлах гагнах, бензинд этил холих, зуух яндан хоолой камер цэвэрлэх, түлш үнс зөөх, ширэм металл хайлуулах цувих, юүлэх савлах, хар тугалга хайлуулах, цутгах сунгах, цувих, хэвэнд цохих, гүйлгэх, аккумлятор хийх гагнах, кабелийг тугалгадах,гар ажиллагаагаар хар тугалган эдлэл боловсруулах, хүдрээс хар тугалга, зэс мөнгө зэрэг металл хайлуулах,

- Шугам хоолой гагнах, лантуучин, 25тн-оос дээш хүчээр металлыг хүйтнээр хэвлэх автоматчин, прессчин, хүрд зорох суурь машинч, бутлагч, автомашины дугуй жигнэх, зуухны засварчин, өндөр даралтын шугам хоолой гагнах засварлах,холхивч цутгах, суурийн дизелийн цахилгаан станцын машинч, засварчин, компрессорчин, химийн аргаар металл өнгөлөх хучих зэрэг ажил мэргэжлүүд ордог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top