17.5 сая төл хүлээн аваад байна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 27

Өнөөдрийн байдлаар 23.0 сая эх малын 75.1 хувь буюу 17.9 сая мал төллөж 17.5 сая төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 500.0 мянгаар нэмэгдсэн тоо юм. Үүнээс: 52.7 мянган ботго, 388.1 мянган унага, 714.3 мянган тугал, 8.9 сая хурга, 7.5 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.2 хувьтай байна. 

Нийт малын хорогдол 1.1 сая болж оны эхний нийт малын 2.0 хувийг эзлээд байна. Хамгийн их хорогдолтой нь Увс (181177), Сүхбаатар (169229), Завхан (118012), Архангай (111479), Баянхонгор (107632) аймгууд байгаа бөгөөд улсын дунджаас дээгүүр буюу оны эхний нийт малын 2.5-6.6 хувь нь хорогдоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top