“Хавдаргүй монгол” аянд 6.602.700 төгрөгийг хандивлав

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 28

Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг өөрийн оронд нутагшуулах эрхэм зорилготой Хавдар судлалын үндэсний төвийн “Хавдаргүй монгол” аянд  Эрүүл мэнд, спортын яам нэгдэн оролцохоор болж  салбарынхнаа урилаж байсан билээ.

Энэхүү аяныг  дэмжиж  Эрүүл мэнд, спортын яамны нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивласан бол, харъяа  Эрүүл мэндийн хөгжлийн төв, Биеийн тамир спортын хөгжлийн төв, НЭМХ, Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр 4,5  төслийн нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Үндэсний оношилгоо эмчилгээний  төвийн төслийн нэгж, Глобал  сангийн  ДОХ/Сүрьеэгийн  төсөл нэгдэн  6,602.700 төгрөгийн хандивыг өргөн барилаа.

Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа “Элэг нэгт Монголчууд” Төрийн бус байгууллагын тэргүүн Ж.Чинбүрэн хандивын мөнгийг батламжийн хамт өнөөдөр  гардуулан өглөө.

Энэ үеэр  Ж.Чинбүрэн эмч  хэлэхдээ  “Бидний энэхүү  санаачилгыг яам  манлайлан оролцож дэмжиж буйд маш их талархаж байна. Бид нэг ч гэсэн  Монгол хүний амь насыг хамгаалахын төлөө хичээн ажиллах болно” гэлээ.  

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН ЯАМ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top