Сонгуулиар мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан УРАМШУУЛАЛ авна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 28

Сонгуулийн тухай хуулинд Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авах тухай заасан байна.

Тодруулбал сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан эд зүйл, бэлэн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал СЕХ-ноос олгох юм байна. 

Хуулийн заалт:

71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх
 
71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.
 
71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.22.84) 2016 оны 05 сарын 29

АН мөнгө тараана шүү, бэлдээд байгаа гэсэн, баримтжуулаарай, хүмүү с ээ, мөнгөнд нь бүү хууртаарай, малнууд 4 жил улс орныг минь сүйтгэлээ, болоо одоо

0  |  0
Сонгууль(24.254.3.95) 2016 оны 05 сарын 28

Увсад монго тараадаг нохриин бичлэг хиисэн хумуусд монгииг нь нохон олгооч, тэр хун нь ахиад сонгуульд орох гээд явж баина ш дээ, ахиад л монгоор зодох баихдаа

0  |  0
Top