“Талын зам” төслийг удахгүй хэрэгжүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 30

Зүүн, Хойд Азийн дэд бүтцийн стратегийн ач холбогдол, хөгжлийн чиг хандлага сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. БНХАУ-ын "Нэг бүс, нэг зам" бодлого, ОХУ-ын Евро-Азийн эдийн засгийн холбоо зэрэг Ази, Европыг холбох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр зорьж байгаа аж. Үүнд Монгол  Улс оролцох сонирхлоо илэрхийлж, “Талын зам”-ын төслийг санаачлаад байгаа юм. Тухайлбал төмөр зам, автозам, эрчим хүч, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолойн асуудлыг тусгасан. Энэхүү төслийн талаар яриа хэлэлцээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлаар яригдаж магадгүй гэдгийг шинжээчид онцолж байна. Зүүн, Хойд Азийн дэд бүтцийг нэгдмэл байдлаар хөгжүүлэхэд тулгарч байгаа бүс нутгийн шинж чанартай бэрхшээл, улс орнуудын зөрчил нэлээдгүй бий. Үүнийг шийдвэрлэх, улс төрийн харилцан ойлголцлыг бий болгоход дэм болгох зорилгоор Монгол Улс Улаанбаатарын яриа хэлэлцээрийг зохион байгуулж байгаа юм. БНХАУ-ын хувьд "Нэг бүс, нэг зам" бодлогынхоо хүрээнд Ази, Европыг холбосон эдийн засгийн зургаан корридор байгуулах санал гаргаад байгаа юм. Үүний нэг нь Монгол Улстай холбогдож байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top